Түмний наадмын түрүү бөхчүүд

Бөхөд хайртай монголчууддаа Үндэсний их баяр наадмын сүүлийн 28 жилийн түрүү бөхчүүдийг танилцуулж байна. "Цагийг эзэлсэн" хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн агуу аварга Б.Бат-Эрдэнэ энэ 28 түрүүний есийг өөрийн болгосон бол сүүлчийн дархан аваргууд болох А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар хамтдаа долоон наадмын түрүүг авчээ.   

Монгол бөхийн түүхэнд "Арслангуудын үе" гэж нэрлэгдсэн содон мөчлөг бий. 1928-1938 он хүртэл 11 жил үргэлжилсэн энэ мөчлөгт 11 өөр бөх улсын наадамд түрүүлсэн байдаг. Тэгвэл өнөө бидний цаг үед 12 жил дараалан өөр бөх улсын наадмын түрүү авч, түүхэнд Арслангуудын эринг дахин эхлүүлээд байна. Ингээд цагийг эзэлсэн Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй нэгэн үеийнхэн, "Зургаан залуу заан"-ы "толгой" А.Сүхбат, Г.Өсөхбаяр, энэ цагийн "Арслангуудын эрин үе"-ийн гол баатрууд болсон арслан, аваргууд тэргүүтэй сүүлийн 24 жилийн наадмын түрүү бөхчүүдийг танилцуулж байна.   



-2006 онд Улсын гарьд Д.Сумьябазар түрүүлж Улсын аварга цол хүртэж Улсын начин Д.Азжаргал үзүүрлэж Улсын арслан цол хүртсэн: 1024 бөх барилдсан 

-2007 онд Улсын заан Мөнхбаатар түрүүлж Улсын арслан цол хүртэж Улсын заан И.Доржсамбуу үзүүрлэж Улсын гарьд цол хүртсэн

-2008 онд Улсын өсөх идэр начин Д.Ганхуяг түрүүлж Улсын арслан цол хүртэж Улсын харцага Н.Ганбаатар үзүүрлэж Улсын гарьд цол хүртсэн

-2009 онд Далай аварга Г.Өсөхбаяр түрүүлж Даян аварга цол хүртэж Улсын арслан Д.Ганхуяг үзүүрлэж "Үлэмж бадрах" чимэг цол хүртсэн

-2010 онд Улсын заан Б.Ганбат түрүүлж Улсын арслан цол хүртэж Даян аварга Г.Өсөхбаяр үзүүрлэж "Баатар зоригт" үлэмж цол хүртсэн

-2011 онд Улсын харцага С.Мөнхбат түрүүлж Улсын аварга цол хүртэж Улсын өсөх идэр начин Г.Эрхэмбаяр Улсын арслан цол хүртсэн: 1024 бөх барилдсан

-2012 онд Аймгийн арслан П.Бүрэнтөгс түрүүлж Улсын арслан цол хүртэж Улсын заан Д.Рагчаа үзүүрлэж Улсын гарьд цол хүртсэн

-2013 онд Улсын арслан Г.Эрхэмбаяр түрүүлж Улсын аварга цол хүртэж Улсын өсөх идэр начин Б.Гочигдамба үзүүрлэж Улсын гарьд цол хүртсэн

-2014 онд Улсын харцага Н.Батсуурь түрүүлж Улсын аварга цол хүртэж Улсын начин Ш.Жаргалсайхан үзүүрлэж Улсын гарьд цол хүртсэн

-2015 онд Улсын харцага Э.Оюунболд түрүүлж Улсын арслан цол хүртэж Улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэсэн

-2016 онд Улсын заан Ч.Санжаадамба түрүүлж Улсын аварга цол хүртэж Улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва үзүүрлэж арслан цол хүртсэн: 1024 бөх барилдсан

-2017 онд Улсын Харцага Ц.Содномдорж түрүүлж Улсын арслан цол хүртэж Улсын харцага Ө.Бат-Орших үзүүрлэж Улсын гарьд цол хүртсэн

-2018 онд...?


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Khangai l tiruu

    0 0 Хариу бичих