Хүчит бөхийн барилдаан нэгийн даваагаар үргэлжилж байна

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 512 бөх хүч үзэж байна. Үүнд Дархан аварга Г.Өсөхбаяр болон О.Балжинням, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, Ч.Санжаадамба нарын аваргууд, мөн улсын арслан Э.Оюунболд, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс нарын есөн арслан цолтнууд ч хүчийг үзнэ. 

Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа үргэлжилж байна. Одоогийн байдлаар Улсын начин Ч.Баянмөнх, Улсын начин Б.Амарзаяа,  Улсын начин С.Батсуурь, Улсын начин Ч.Хөхчирэнгэр, Улсын начин Б.Батжаргал нар учраа бөхөө давж, төрийн есөн хөлт цагаан тугийг тойроод байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)