Хүй долоон худагт наадмын хуушуур 1000 төгрөгийн үнэтэй байна

Хүй долоон худаг наадамчин олонд 156 хуушуурын гэр, 50 хорхогийн гэр үйлчилж байна. Хуушуур 1000, нэг аяга хорхог 7000 төгрөг, литр байраг 7000 төгрөгийн үнэтэй байна. Хуушуурын асраас гарааны зурхай хүртэл эко автобус наадамчин олонд үйлчилж байгаа бөгөөд хамгийн эрэлттэй байгаа юм. 

Хүй долоон худагт Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсээс 22 байцаагч ажиллаж байгаа аж. Тэнд  явуулын лаборатори ажиллаж аж ахуй нэгжүүдийн хоолны дээжид хяналт тавьж байгаа. Түүнчлэн Хүй долоон худагт иргэд авто машины зогсоол, бусад газруудад зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсныг илрүүлэн Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцжээ. Өчигдрийн байдлаар гараа угаах нөхцөлгүй орчинд буюу том оврын автобус дотор хуушуур хийж байсан зөрчил илэрчээ. Мөн явуулын АТМ, худалдаа үйлчилгээний байгууллагууд  иргэдэд үйлчилж байна.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)