Дээвэрт дарагдсан есөн настай хүүг аварчээ

Баярын өдрүүдэд иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор 3000 цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт зөөврийн хяналтын 120 гаруй камеруудыг байршуулан бүрэн хяналтад авч, авто, явган, морьт, дугуйтай эргүүлүүдийг ажиллуулан, гадаадын иргэд, жуулчдад цагдаагийн алба хаагч нар болон оюутан цагдаа нар зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаж байна.

Мөн хулгайлах гэмт хэрэг, бага насны хүүхэд эцэг эх, асран хамгаалагчаасаа төөрөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөмж, сэрэмжлүүлэг тарааж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриа таниулга өгч, хүүхдүүдийн бугуйд эцэг, эхийн утасны дугаар бичих зориулалт бүхий бугуйвчийг зүүж өгч байгаа бөгөөд 2018 оны долдугаар сарын 11-ний өдрийн 14.00 цагийн байдлаар нэг хүүхэд төөрснийг цагдаагийн алба хаагчид эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өглөө.

Өчигдөр буюу долдугаар сарын 10-ны өдрийн 16.00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянхошууны 6 гудамжинд байшингийн дээвэр нурж 9 настай хүүхэд дарагдсан байсныг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Э.Сайнбилэг, цагдаагийн ахлагч О.Батсайхан нар шуурхай аврах ажиллагаа явуулан эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өглөө.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)