Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ

Хүчит бөхийн барилдаанд 512 бөх барилдаанд дархан аварга Г.Өсөхбаяр болон О.Балжинням, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, Ч.Санжаадамба нарын аваргуудаас гадна улсын арслан Э.Оюунболд, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс нарын есөн арслан цолтнууд барилдаж байна. 

Хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд улсын аварга 5, улсын арслан 9, улсын гарьд 6, улсын заан 9, улсын харцага 17, улсын начин 42, аймгийн арслан 99, аймгийн заан 20, аймгийн харцага 19, аймгийн начин 57, залуу бөх 145, цэргийн бөх 85, нийт 512 хүчит бөх барилдсан. 

Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ. 

Улсын дархан аварга Г.Өсөхбаяр – залуу бөх Ж.Ууганбаяр
Улсын аварга О.Балжинням – залуу бөх Л.Раднаасүрэн
Улсын аварга Г.Эрхэмбаяр – залуу бөх Г.Соджамц
Улсын аварга Ч.Санжаадамба - залуу бөх – О.Есөн-Эрдэнэ
Улсын аварга С.Мөнхбат - залуу бөх Г.Пүрэвбаатар

Цолгүй 11 бөх нэг давж, хоёрын даваанд өндөр цолтой бөхчүүдтэй оноолт таарчээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)