Ш.Мөнгөншагайн залуу зээрд торгон жолоо өргүүллээ

Үндэсний их баяр наадмын хурдан их насны морьдын уралдаанд 386 хүлэг хурдалснаас Төв аймгийн Дэлгэрхангай сумын уугуул, уяач Шаравын Мөнгөншагайн залуу зээрд түрүүлэн ирж торгон жолоо өргүүллээ. Аман хүзүүнд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Батсайханы Саянсанаагийн хээр, айргийн гуравт Дундговь аймгийн Хулд сумын уугуул, улсын алдарт уяч Баярсайханы Лхагва-Очирын хонгор халзан давхилаа.

Манлай уяач Д.Баяраагийн хүрэн, Тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын хүрэн морь тус тус айрагдсан байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)