Англи-Хорват: Тоглолтын өмнөх мэдээлэл

Аваргын төлөө Францтай өрсөлдөх багийг тодруулах шийдвэрлэх тоглолт өнөөдөр Англи-Хорватын багийн хооронд болно. Шөнийн 02.00 цагт эхлэх энэхүү тоглолтыг үзэхээс өмнө танд хэрэг болох мэдээллийг хүргэж байна.

Хорват — Англи. ½ шигшээ

Хэзээ: Долдугаар сарын 12, 02.00

Хаана: Москва, «Лужники»

Магадлалтай гараа: Хорват: Субашич — Стринич, Вида, Ловрен, Врсалько — Ракитич, Модрич — Перишич, Крамарич, Ребич — Манджукич.

Англи: Пикфорд — Магуайр, Стоунз, Уокер — Хендерсон — Алли, Лингард, Янг, Триппье — Кейн, Стерлинг.

Ерөнхий шүүгч: Жюнейт Чакыр (Турк)

Англи Хорватын багууд түүхэндээ тэгтлээ олон тулгарч байгаагүй аж. Хорват нь шинээр байгуулагдсан, хожуу үеийн улс учир олон тоглох цаг хугацаа байгаагүй гэвэл үнэнд  илүү ойр ч байж мэднэ. 1996 оноос эхэлсэн тэдний тэмцэл одоогоор Хорватын талд буй. Долоон удаа тоглоход дөрөвт нь хорватчууд хожжээ. Англичууд хоёр л удаа ялалтын баяр хөөрийг амсаж үзсэн бөгөөд нэг тоглолтод тэнцжээ.

Бооцоо тавигчдын хандлагыг тандвал английг хожно гэсэн таамаг илүү давамгайлж байгаа юм.    


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. одоо франц өнгөрсөн. хорват аварга болно. экс-юго мандтугай

    0 0 Хариу бичих
  2. Хорват нь хожигдохын байна өө. Яагаад гэвэл энэ 10 номерийн нөхөр яг сармагчин шиг царайтай юм байна. Бас цэнхэр үст Цэрэн шиг шизофренийхээ хүнд шат руу орчихсон байдалтай ийм хүн яаж хөлбөмбөг тоглож чадах вэ дээ.

    1 1 Хариу бичих
  3. horvat france 2 uldeed france avarga bolnoo.

    2 0 Хариу бичих