Хорват Английг хожиж, Францтай аваргын төлөө тоглохоор боллоо

Хорватын хөлбөмбөгийн шигшээ баг ДАШТ-ий хагас шигшээд Английн багийг нэмэлт цагт 2:1-ээр хожиж, ДАШТ-ий шигшээ тоглолтод анх удаа шалгарлаа. Тэд Францтай аваргын төлөө тоглохоор болж байна. Харин англичууд 1966 оноос хойш анх удаа аваргын төлөө тоглох боломжоо алдав. 

Тоглолтын эхний гоолыг Английн Киран Триппье торгуулийн цохилтыг маш чадварлаг гүйцэтгэн багтаа тэтгүүллийг авчирсан. Харин тоглолтын хоёрдугаар үед Хорватын Иван Перишич Шимо Врсалькогийн дамжуулалтаар тоог тэнцүүлснээр үндсэн цаг 1:1-ээр өндөрлөсөн. И.Перишичийн гавьяа үүгээр дууссангүй, нэмэлт цагийн хоёрдугаар үед довтлогч Марио Манжукич руу гоолын дамжуулалт хаясан юм. Ингэснээр Хорват улс түүхэндээ анх удаа ДАШТ-ий алтан медалийн төлөө шалгараад байна. Тэд энэ сарын 15-ны өдөр Францтай алтан медалийн төлөө өрсөлдөнө. 

ДАШТ
Хагас шигшээ

Хорват – Англи – 2:1 (1:1)

Гоол: 0:1 – 5 Триппьер, 1:1 – 68 Перишич, 2:1 – 109 Манджукич.

Хорват: Субашич, Ловрен, Стринич (Пиварич, 95), Врсалько, Вида, Ракитич, Брозович, Перишич, Модрич (Бадель, 119), Ребич (Крамарич, 101), Манжукич (Чорлука, 115).

Англи: Пикфорд, Уокер (Варди, 112), Стоунз, Янг (Роуз, 90), Магуайр, Алли, Лингард, Стерлинг (Рэшфорд, 74), Хендерсон (Дайер, 97), Триппьер, Кейн.

Шар хуудас: Манжукич (48), Уокер (54), Ребич (96).


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)