З.Далич: Манай улсад олигтой цэнгэлдэх хүрээлэн байхгүй ч бид ДАШТ-ий шигшээд шалгарлаа

ДАШТ-ий шигшээд үлдсэн Хорватын багийн дасгалжуулагч Златко Даличийн ярилцлагыг хүргэж байна. Түүнтэй Советский спорт сонины сэтгүүлч уулзжээ.

-Та түүх бүтээчихлээ. Хорват өмнө нь ДАШТ-ий аваргын төлөө тоглож үзээгүй?

-Ийм жижиг улс өмнө нь ДАШТ-ий аваргын төлөө тоглож байгаагүй гэдгийг л би баттай хэлж чадна. Өнгөрсөн есдүгээр сард бид Үндэстний цомын тэмцээнд тоглохоор болтол манайд шаардлага хангах цэнгэлдэх хүрээлэн байгаагүй. Гэтэл бид одоо ДАШТ-ий шигшээд үлдчихээд байна.   

-1998 онд та Францад байсан, багийнхаа тоглолтуудыг үзсэн үү?

-Тийм ээ, эхний гурван тоглолтыг үзсэн. Тэр үед би хөгжөөн дэмжигч байлаа. Нутаг буцаж, дараагийн улирлын тоглолтод бэлтгэх хэрэгтэй байсан учир бүх тоглолтыг нь үзэж чадаагүй. Гэсэн ч бүх тоглолтыг нь сайн асанадаг. Ялангуяа хожигдсон тоглолтыг. Ер нь бүх л хорват хүн адилхан байх.

-Францтай хийх тоглолтын талаар ямар төсөөлөлтэй байна?

-Маш гайхамшигтай тоглолт болно.  

-Хөгжөөн дэмжигчид тань өнөөдөр үнэхээр гайхалтай байлаа. Ням гаригийн үдэш уур амьсгал үүнээс ч халуун байна байх даа?

-Хөгжөөн дэмжигчдийнхээ дэмжлэгээр ялалт байгуулахаас татгалзахгүй. Тэр тусмаа ДАШТ-ий шигшээ тоглолтод.  

-Танай баг гурван ч удаа 90 биш 120 минут тоглолоо. Тоглогчид тань ядарч байгаа байх даа. Шигшээ тоглолтод хэрхэн бэлтгэх вэ?

-Үүнд хэн нэгнийг буруутгах юм алга. Эртхэн гоол хийж, бүхнийг 90 минутад дуусгах хэрэгтэй байсан уу гэвэл байсан. Гэхдээ одоо хамаагүй. Хэн нэгэнд гомдоллолгүй, харамсалгүй дараагийн тоглолтдоо бэлтгэх нь хамгийн зөв зам. Манайд өндөр ур чадвартай тоглогчид бий. Тэдний хэн нь ч өнөөдөр сэлгээнд суухыг хүсэхгүй байгаа. Гэмтэлтэй тоглогчид хүртэл шүү. Энэ бол гайхамшиг. Ийм тоглогчидтой гэдгээрээ би бахархаж байна.  

-Цэнгэлдэхэд цугласан үзэгчид Домагой Видаг бөмбөг авах бүрт шүгэлдэж, эсэргүүцлээ илэрхийлж байлаа. Та тоглогчдодоо дахиад улс төрийн талаар мэдэгдэл хийж болохгүй гэж хэлсэн үү?

-Шүгэлдсэнийг нь ер сонссонгүй. Цэнгэлдэх даяараа “Хорват, Хорват” гэж уухайлахыг л сонсч байлаа. Улс төрийн асуудлын тухайд, ярихыг хүсэхгүй байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Олигтойхон цэнгэлдэх хүрээлэн байхгүй ч гэсэн ялалт байгуулж болдог гэдгийг харууллаа. Тэд бөмбөгтэй тоглосон болохоос цэнгэлдэх хүрээлэнтэй тоглосонгүй.

    6 0 Хариу бичих