Хүчит бөхийн барилдааны гурвын даваа эхэллээ

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурвын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээнээ эхэллээ. 

Энэ жилийн баяр наадамд улс, аймгийн алдар цолтой 512 хүчит бөх зодоглосноос гурвын даваанд 128 бөх шалгарч үлдээд байна.Хүчит бөхийн барилдааны зүүний магнайд Дархан аварга Г.Өсөхбаяр, барууны магнайд улсын аварга О.Балжинням манлайлан алдар цолоо дуудуулан барилдаан эхэллээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)