"Хүй долоон худаг"-т гэмт хэрэг, зөрчил бүртгэгдээгүй

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаан “Хүй 7 худаг”-т гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Уралдааны аюулгүй байдлыг хангах, наадамчин олныг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхээр цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 1000 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа юм. Хамгаалалт, урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулснаар өчигдрийн байдлаар ямар нэгэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй байна.

Та бүхэн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэн, сайхан наадаарай.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)