Гарет Саутгейт: Бид оргилдоо хараахан хүрээгүй байна

Английн шигшээ багийн дасгалжуулагч Гарет Саутгейт Хорватын шигшээ багт хожигдсоныхоо дараа өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Тоглолтын талаар юу хэлэх вэ?

-Нэгдүгээр үед манайхан сайн тоглосон. Зөв шийдвэр гаргаж, тоглолтыг хянаж байлаа. Хоёрдугаар үе эхлэхээс өмнө дахиад нэгийг хийчих байсан юм. Хоёрдугаар үед бол бидэнд бөмбөгт хүрэх боломж бага байлаа. Шигшээд шалгарахад ойрхон болчихлоо гэсэн бодол залуу тоглогчдод нөлөөлснийг үгүйсгэхгүй. Хорватын тоглогчдын туршлага үүргээ гүйцэтгэлээ. Нэмэлт цагт бид эргээд санаачлагыг авсан ч гоол оруулж чадсангүй. Тэдэнд амжилт хүсье.

Эх орон маань биднээр бахархаж байгаа байх. Хөгжөөн дэмжигчдэд ч гэсэн энэ тэмцээн туршлага болсон гэж бодож байна. Тоглогчдоосоо би илүү зүйл шаардаж чадахгүй. Тэд бүгд л бүх боломжоо шавхаж, сайн тоглосон. Ур чадвар, тоглолтын арга барил гээд л... Гэхдээ бид одоохондоо төгс баг биш. Бид оргилдоо арайхан хүрээгүй байна.

-Хорватуудын тоглолт танд гэнэтийн бэлэг болсон уу?

-Үгүй. Ялангуяа тэд талбайд бөмбөгний төлөө үхэн хатан тэмцэнэ гэдгийг би мэдэж байсан. ДАШТ-ий хасагдах шатанд гурван удаа нэмэлт цагт тоглож хожно гэдэг тэдний хүсэл зоригийг харуулж байгаа хэрэг.   

-Бямба гаригт хүрэл медалийн төлөө тоглоно. Энэ танай багийн хувьд хэр чухал вэ?

-Мөрөөдөж байсан амжилт бол биш. Бидэнд одоо хоёрхон хоног байна. Шигшээ багийн хувцсыг өмссөн л бол муу тоглож болохгүй. Тиймээс сайн бэлтгэх хэрэгтэй байна. бүрэлдэхүүнээ сонгож, хооронд нь зохицуулна даа.    

-Харри Кейний хувьд энэ амжилттай тэмцээн болсон гэж бодож байна уу?

-Тэр багийнхаа төлөө хийж чадах бүхнээ хийсэн. Энэ тэмцээнд сайн тоглосон. Миний хувьд түүний талаар ямар ч асуудал байхгүй. Хүний хувьд ч, багийн ахлагчийн хувьд ч.

-Английн баг ДАШТ-ий шийдвэрлэх тоглолтод оролцолгүй олон жил болжээ. Одоо энэ байдал өөрчлөгдлөө. Цаашдаа хэрхэх бол?

-Тийм ээ бидэнд шинэ зорилго бий болсон. ДАШТ-ий хагас шигшээ, шигшээ тоглолтод үлдэх нь бодит зорилго юм гэдгийг бид одоо мэдэж авцгаалаа.

-Хувцас солих өрөөнд уур амьсгал хэр байна?

Би тоглогчдоо тайвшруулж чадахгүй. Гэхдээ тантай уулзахынхаа өмнөхөн би тэдэнд “Бид сайн тоглосон, хол явсан. Хөгжөөн дэмжигчид биднээр бахархаж байгаа” гэж хэлсэн. Бидэнд маш том туршлага боллоо. Тоглогчид бүгд багийнхаа нэг хэсэг болж, хийе гэснээ хийж байлаа. Бид энд дэмий ирээгүй гэдгээ харуулсан. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Az taarch sul toirogt orson shuu de ene bolomjiig ashiglaj chadsangui 1 goal oruulaad taivshirchikh ym uhen hatan toglokh heregtei shuu de hed huviin toglolt hudulguun udaan pass damjuulakhgui togloj bna ireedui tun burkheg bna da

    0 1 Хариу бичих