Нэг, хоёрын даваанд өвдөг шороодсон улсын цолтнууд

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурвын даваа үргэлжилж байна. Уншигч та бүхэндээ өчигдөр болсон нэг, хоёрын даваанд өвдөг шороодсон улсын цотой бөхчүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна. 

Хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд улсын цолтонгуудаас Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат улсын харцага Ш.Уламбаяр залуу бөх Ж.Ууганбаярт, Булган аймгийн Гурванбулаг сумын улсын өсөх идэр начин И.Ёндонсамбуу залуу бөх Л.Раднаасүрэнд тус тус өвдөг шороодлоо.

Хүчит бөхийн барилдааны хоёрын даваанд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харъяат улсын арслан Д.Ганхуяг Төв аймгийн Бүрэн сумын харьяат залуу бөх Г.Алтанбаганад, Увс аймгийн Тэс сумын харьяат улсын заан Д.Бумбаяр Архангай аймгийн Чулуут сумын харьяат аймгийн начин Б.Чинбатад, Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат улсын харцага Х.Гантулга Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат аймгийн харцага Б.Батсайханд, Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат улсын өсөх идэр начин Ч.Батчулуун Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан сумын харьяат аймгийн харцага Д.Аззаяад, Архангай аймгийн Цахир сумын харьяат улсын начин М.Цанлиг Архангай аймгийн Тариат сумын харьяат аймгийн харцага Ц.Ганбатад, Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат улсын начин Л.Гантулга Булган аймгийн Сайхан сумын харьяат аймгийн харцага Д.Пүрэвдоржид, Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат улсын начин С.Багахүү Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат М.Адъяахүүд, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат улсын начин Б.Сугаржаргал Булган аймгийн Могод сумын харьяат аймгийн заан Э.Энх-Амгаланд, Увс аймгийн Түргэн сумын харьяат улсын начин Д.Энхбаяр Завхан аймгийн Баянтэс сумын харьяат аймгийн заан Э.Баасандоржид, Архангай аймгийн Булган сумын харьяат улсын начин М.Бат-Отгон Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат аймгийн заан Л.Отгонбаатарт, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат улсын начин Л.Батзориг Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат аймгийн арслан П.Эрхэмжаргалд, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат улсын начин Л.Шинэбаатар Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат аймгийн арслан Б.Баянмөнхөд, Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат улсын начин Б.Хишигбаатар Төв аймгийн Баянчандмань сумын харьяат аймгийн арслан Э.Ууганбаярт, Төв аймгийн Сүмбэр сумын харьяат улсын начин Г.Ганжад Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат аймгийн арслан Ж.Алтаншагайд, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат улсын начин Ж.Дагва-Очир Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат аймгийн арслан О.Батцэнгэлд тус тус өвдөг шорооджээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Найраам1 иин даваанаас эхэлдэг болсонштээ.мэдээгүймуу.

    0 0 Хариу бичих
  2. Ямархуу начингууд гдг нь харагдаж бнада

    1 0 Хариу бичих