Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа өндөрлөлөө

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын дөрвийн даваа сонирхолтой, өрсөлдөөнтэй болж өндөрлөлөө. Бөх сонирхогчид дээгүүр барилдана гэж тааж байсан улсын харцага Төрөөгийн Баасанхүү энэ даваанд Сүхбаатар аймгийн Асгат сумын харъяат аймгийн арслан Баярсайханы Батжаргалд өвдөг шороодлоо. Мөн Ховд аймгийн харъяат улсын харцага О.Хангай аймгийн хашир арслан, Сүхбаатар аймгийн Онгон сумын харъяат Шарын Мөнгөнбаатараас барьц сонгоод уналаа. Мөн улсын арслан Р.Пүрэвдагва энэ даваанд өвдөг шороодов.  

Цолны буюу тавын даваа 14.30 цагт эхэлнэ.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Mungunbaatar nachin boloosoi do. Olon jil harlaa, demjlee, zahii n mushiglaa.

    0 0 Хариу бичих