Төрийн наадамд түрүүлж айрагдсан хурдан хүлгүүд

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812,  Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын хурдан морины уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан хүлгүүдийн цолыг Төв цэнгэлдэх хүрээлэнд дуудаж байна. Энэ жилийн улсын наадмын түрүү, айраг авсан хурдан буяныг танилцуулж байна.

Айргийн тав

Хязаалан

Дорнод аймгийн Чойбалсан сумын уяач, УИХ-ын гишүүн Хаянгаагийн Болорчулууны зээрд
Булган аймгийн Гурванбулаг сумын харъяат, улсын тод манлай уяач Дамбын Хишигжаргалын зээрд
Увс аймгийн  Тэс сумын харъяат Ц.Дамдин-Ядамын цоохор
 Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уяач З.Шижирбатын бор
Төв аймгийн Баян сумын Б.Нямжавын хээр үрээ

Шүдлэн

Өвөрхангай аймгийн Хархорин сумын харъяат Хаянхярваагийн Гарьдмагнайн бор
Увс аймгийн Зүүнговь сумын Бадарчийн Норовсамбуугийн халиун
Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харъяат Монгол Улсын тод манлай уяач н.Гантөмөрийн хонгор
Сэлэнгэ аймгийн Д.Очирсүрэнгийн зээрд
Төв аймгийн Баян сумын харъяат Ононгийн Батболдын өсгий цагаан хээр

Азарга

Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Монгол улсын тод манлай уяач Ононгийн Батбилэгийн хүрэн
Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, тод манлай уяач Д.Баянбатын наран хонгор
 Хэнтий аймгийн Баян-Овоо сумын уугуул Н.Атарбаярын зээрд
Хөвсгөл аймгийн Цагаан-уул сумын харьяат Х.Доржпүрэвийн хүрэн
Булган аймгийн Дашинчилэн сумын Б.Буянбаатарын хүрэн

Их нас

Төв аймгийн Дэлгэрхангай сумын уугуул, уяач Ш.Мөнгөншагайн залуу зээрд 
Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Б.Саянсанаагийн хээр
Дундговь аймгийн Хулд сумын харьяат уяач Б.Лхагва-Очирын хул халзан
Завхан аймгийн Дөрвөлжин сумын уяач Д.Баяраагийн хүрэн
Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат Д.Ганбаатарын зээрд

Соёолон

Хөвсгөл аймгийн Рашаант сумын уяач Цэрэндоржийн Амарсанаагийн хүү Билгүүдэйн хонгор халзан
Завхан аймгийн Завханмандал сумын уяач Цэрэндоржийн Мөнххуягийн цавьдар
Хөвсгөл аймгийн Цагаан уул сумын Доржпүрэвийн Ганхуягийн хээр
Ховд аймгийн Мянгад сумын Загджавын Мэндсайханы хонгор үрээ
Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Гончигийн Хадхүүгийн хар

Даага

Сүхбаатар аймгийн Халзан сумын уяач Нэргүйн Баярхүүгийн зээрд
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Төмөрхүрээгийн Төрмөнхийн зээрд
Ховд аймгийн Мянгад сумын харъяат Батбаярын Энхбаярын хурдан хар
Хөвсгөл аймгийн Тариалан сумын харъяат н.Батбаярын хээр
Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат н.Норовсамбуугийн  магнай халзан


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)