Долоогийн даваа өндөрлөлөө

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812,  Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын долоогийн даваа өндөрлөлөө.

Долоогийн даваанд Архангай аймгийн Хашаат сумын харъяат улсын аварга Ч.Санжаадамба Сүхбаатар аймгийн Онгон сумын харъяат улсын харцага цолны болзол шинээр хангасан Шарын Мөнгөнбаатарыг барьц сонгооноос мордож, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат улсын заан Нэгдэлийн Жаргалбаяр улсын арслан Ц.Содномдоржийг барьцгүй шилдэж хавираад, улсын арслан Н.Батсуурь аймгийн арслан Н.Золбоог хав дөрвөнжин барьцнаас шахаж татаж өргөөд, улсын аварга С.Мөнхбат цэргийн арслан Т.Бэгзсүрэнг мордоод тус тус давж, шөвгийн дөрөвт үлдлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)