Ерөнхийлөгч шинэ цолтнуудад үнэмлэх, тэмдгийг нь гардууллаа

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812,  Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шинээр цолны болзол хангасан бөхчүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цолны үнэмлэх, энгэрийн тэмдгийг нь гардуулж өглөө. Энэ жил шинээр төрсөн есөн улсын цолтныг танилцуулж байна.

Улсын начин

Сүхбаатар аймгийн Асгат сумын харъяат, аймгийн хурц арслан Баярсайханы Батжаргал дархан аварга Г.Өсөхбаяраар

Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харъяат, аймгийн хурц арслан Ш.Дарханбат улсын аварга Г.Эрхэмбаяраар

Баянхонгор аймгийн Заг сумын харъяат, цэргийн арслан Дашдоржийн Цэрэнтогтох улсын арслан П.Бүрэнтөгсөөр

Булган аймгийн Гурванбулаг сумын харъяат аймгийн арслан Дашзэвэгийн Амаржаргал улсын гарьд Б.Гончигдамбаар

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харъяат аймгийн арслан Батбаярын Даваа-Очир улсын заан Б.Батмөнхөөр

Говь-Алтай аймгийн Бугат сумын харъяат, аймгийн арслан Цогбадрахын Бямба-Очир улсын арслан Э.Оюунболдоор тав давж начин цол хүртсэн.

Улсын харцага

Сүхбаатар аймгийн Онгон сумын харъяат аймгийн арслан Шарын Мөнгөнбаатар улсын харцага А.Цацабшираар

Завхан аймгийн Отгон сумын харъяат, аймгийн арслан Төрмөнхийн Бэгзсүрэн улсын гарьд Н.Ганбаатараар,

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харъяат, аймгийн хурц арслан Нацагсүрэнгийн Золбооаймгийн арслан Дашдоржийн Цэрэнтогтохоор тус тус давж улсын харцага цолны болзол хангасан юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)