Монгол бөхөд шинэ аварга төрлөө

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812,  Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харъяат улсын арслан Н.Батсуурь улсын аварга Ч.Санжаадамбаар ес даван түрүүлж, Монгол Улсын аварга цолны болзол хангалаа.  

Тэрээр үзүүр түрүүнд шалгарахдаа гурвын даваанд аймгийн арслан Л.Нямбаярыг, дөрвийн даваанд аймгийн арслан Ц.Сандагдоржийг, тавын даваанд улсын начин Д.Амарсайханыг, зургаагийн даваанд аймгийн хурц арслан Ц.Бямба-Очирыг, долоогийн даваанд аймгийн хурц арслан Нацагсүрэнгийн Золбоог, наймын даваанд улсын заан Н. Жаргалбаярыг тус тус давсан юм.

Н.Батсуурь ардын хувьсгал ялснаас хойш төрсөн 24 дэх улсын аврага цолтон болов. Улсын аварга Н.Батсуурь 2006 онд Ховд аймгийн баяр наадамд 5 давж аймгийн начин, 2011 онд Дархан-Уул аймгийн 50 жилийн ойн барилдаанд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн. Бөхийн өргөөнд болдог барилдаануудад аварга, арслан, гарьд, заан цолтнуудыг өвдөг шороодуулж үзэгчдийг шуугиулдаг дайчин, шуурхай, хийцтэй барилдаантай бөх бөгөөд 2011 оны цагаан сарын барилдааны үеэр Даян аварга А.Сүхбат түүнд "Ирээдүйн аварга" шагналаа гардуулсан. Тэрээр 2013 оны улсын наадамд 6 давж шөвгөрөн, улсын харцага цол хүртжээ. (гурвын даваанд аймгийн хурц арслан Б.Одгэрэлтэй тунаж, дөрвийн даваанд 2012 оны түрүү бөх улсын арслан П.Бүрэнтөгстэй оноолтоор таарч, тавын даваанд улсын харцага Т.Өсөх-Ирээдүйг, зургаагийн даваанд аймгийн хурц арслан Л.Цэрэнтогтохтой тунаж давсан бөгөөд долоогийн даваанд улсын начин Б.Батмөнхтэй тунаж барилдаад унасан).

2014 оны АХ-ын 93 жилийн ойн баяр наадамд улсын өсөх идэр начин Ш.Жаргалсайханаар ес даван түрүүлж Улсын арслан цол хүртжээ. АХ-ын 94 жилийн ойн баяр наадмаар улсын гарьд И.Доржсамбуугаар тав, 2016 оны наадмаар улсын харцага Б.Пүрэвсайханаар найм даван шөвгөрсөн тэрээр өнгөрсөн жил улсын начин Д.тамирт аймгийн арслан цолтой байхад нь доогуур даваанд унасан нь одоо бодоход барцадаа гаргасан хэрэг байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Batsuuri avarga bol avargin tsolondoo ezen baij chadna, humuus massaaraa buruu oilgolttoi baij bolno ter manai niigmiin buruu zuiliin ur dun yum, Getel iim aviyastai ih sportin suuritai siireg barildaantai uhaan gargaj barilddag hun shuu dee, undarmal aviyastai bukh gej bukh sudlaach nar olon helsen baidag tuuniig unshdag hun ni tsuuhun l dee

    0 0 Хариу бичих
  2. Oliggvi hvn tvrvvlsen ontsgvi naadam bolloo mongoliin buyan hishigiig daahgvi l baihdoo.

    0 3 Хариу бичих
  3. Увс нуураа дуулахд л хазгай хэлээр авч өглөө дө дөрвөдүүд ккк архангайн бөх түрүүлсэн бол их баярлах байлаа энэнд баярлах дэмжих юм алга даа увсчууд нь л баярлаж үхэх гэж бга биз кккк

    1 3 Хариу бичих
    • чи л өөрөө үхэх гэж байх шиг байна даа хэрхэн

      0 0
  4. Аварга мигь аавтайгаа нийлж замын цагдааг дахин зодов, нутгиынхаа нэрийг өргөж яв учир нь хүмүүс манай увсынханд их дургүй бдг. Төрийн тэргүүнд мундагтаа очдог биш зальтаыдаа өөрөөсөө дээгүшрхийг хар пи араар дарж женко шиг гарч ирдэгтээ бдг гэж бн хэдүүлээ нутгиын нэрээ хамгаалж жоохон хүн чанартай болъё за ккк

    0 1 Хариу бичих