Өрхийн эмнэлгүүд ажиллаж байна

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд цагдаа, Онцгой байдлын газар болон эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдалд ажилладаг. Тухайлбал, эрүүл мэндийн байгууллагууд тэр дундаа өрхийн эмнэлгүүд долдугаар сарын 11-16-ны өдрүүдэд 10.00-15.00 цаг хүртэл ажиллаж байна.

Мөн Эрүүл мэндийн яам болон бусад салбар эмнэлгүүд баяр ёслолын хоногуудад бэлэн байдалд ажиллаж, Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу ЭМЯ-нд 24 цагийн жижүүр ажиллаж байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)