Чикаго хотод халдлага болж 44 хүн буудуулж, таван хүн амиа алдлаа

АНУ-ын Чикаго хотод ням гарагт буун халдлага гарах үеэр 44 хүн буудуулж, таван хүн амиа алджээ.

Шөнийн 01:30 цагийн үед 30 хүн буудуулж, тэдгээрийн 10 нь амиа алдсан гэсэн мэдээллийг өгч байсан. Харин ердөө хэдхэн цагийн дараа амь насаа алдсан хүмүүсийн тоо 44 болж нэмэгдсэн байна.

Бэртэл авсан хүмүүсийн хамгийн ахмад нь 62 настай бол, хамгийн бага нь 11 настай хүүхэд байгаа нь тогтоогдсон аж. Ням гарагт болсон уг халдлагаас өмнө баасан гарагт мөн л галт зэвсэг нээсэн зургаан хэрэг уг хотод гарсан бол бямба гарагт энэ төрлийн 15 хэрэг гарч, нэг хүн амь насаа алдсан байна.

АНУ-д галт зэвсэгтэй холбоотой хэргээр тэргүүлдэг Чикаго хот гэмт хэргийн үзүүлэлтээ бууруулахын тулд арга хэмжээ, хөтөлбөрүүд зохион байгуулсны үр дүнд буудалцаан 2017 онд 30 хувь, хүн амины хэрэг 25 хувиар буурчээ. Гэсэн ч улсын хэмжээнд галт зэвсэг ашиглаж, гэмт хэрэг үйлдсэн хувь өндөр үзүүлэлттэй хэвээр байгаа юм. 

Судалгаанаас харахад америкчууд зөвхөн бууны сумнаас үүдэлтэй шархаа эмчлүүлэх эм тарианд $2.8 тэрбумыг жилд дунджаар зарцуулдаг болох нь тогтоогдсон байна.

Хэрвээ үүн дээр ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудын хөдөлмөрийн хөлсийг тооцвол жилд $45 тэрбум болж байгаа юм. Засгийн газрын хамгийн сүүлийн тоо баримтыг үзвэл сүүлийн жилд АНУ-д бууны суманд 36,252 хүн амиа алдаж, 84,997 хүн шархдсан байна. Үүнд халдлага, осол эндэгдэл, амиа хорлолт зэрэг бүх тохиолдлыг оруулсан гэнэ.

Шархтай нэг хүнийг сэхээн амьдруулах тасагт эмчлэх зардал $5,254 болдог бол шөнийн цагаар эмнэлэгт хүргэгдвэл $9,887 болж өсдөг гэжээ.

Судалгаанд хамрагдсан хүмүүс есөн жилийн хугацаанд $22 тэрбумыг зөвхөн сумны шархны эмчилгээнд зарцуулсан байна.

Галт зэвсэгтэй холбоотой эндэгдэл Америкт эхнээсээ гуравт орох үхлийн шалтгаан болдог. Эхний хоёр нь хордлого болон автын осол юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Хөөрхийь орчуулна гэж алж дэ.

    0 0 Хариу бичих
  2. Болсон үйл явдлаа жоохон дэлгэрүүлээчээ. амиа алдсан хүний тоо чинь толгой эргүүлчлээ

    0 0 Хариу бичих
  3. галзуу хvний едрийн тэмдэглэл! Аягvй бол нэг ч хvн vхээгvй байж мэдэхээр юм байна!

    2 0 Хариу бичих
  4. Энийг бичсэн нөхөр согтуу байсан юм байхдаа

    1 0 Хариу бичих
  5. дандаа алаан хядаантай киногоороо сурталчлаад байгаа юм чинь аргагүй шүү дээ.

    2 0 Хариу бичих