Хичээлийн шинэ жилтэй холбогдуулан "Хүүхдийн автобус"-ны нэгдсэн шалгалтыг эхлүүлнэ

Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн “Хүүхдийн автобус”-ны стандарт хангалт, хүүхдийг нэгдсэн зохион байгуулалтаар техникийн шаардлага хангасан автобусаар тав тухтай, аюулгүй тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нэгдсэн үзлэг шалгалтыг 2018 оны наймдугаар сарын 13-наас 17-ны өдрүүдэд Нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн алба, Нийслэлийн Боловсролын газартай хамтран явуулна.

“Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавигдах шаардлага” MNS 6440:2014 стандартад хүүхдийн автобус нь 12-оос доош жилийн насжилттай, зүүн гар талдаа жолооны хүрдтэй, хүүхдийг баруун гар тал руугаа буулгаж, суулгах нөхцөлийг хангасан, шар өнгөтэй, суудал бүр нь хамгаалалтын бүстэй, жолооч нь тухайн ангиллын, мэргэшсэн жолооч байх зэрэг шаардлагуудыг зааж өгсөн байдаг.

Хэрэглээний стандартын шаардлага хангаагүй зөрчил дутагдал илэрвэл сургууль, цэцэрлэгүүдэд албан мэдэгдэл, улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлж холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ тооцно.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)