Д.Мурат нарт үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгалаа

УИХ-ын гишүүн Д.Муратад холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэйн шүүхэд өнөөдөр боллоо.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заалтад зааснаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Мурат, Мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Елузаг нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон тэднийг цагаатгажээ. 

Хохирогч Д.Бахытгүлийн нэхэмжилсэн 6.539.876 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Хууль бол гууль улс төр царайлагчид эмэгтэй хүнийг доромжлох нь ойлгомжтой. Байнөлгий аймаг Өлгийд сая очиж хараад нүд орой дээрээ гарлаа. Их бишээ аймагаар явж үзхэд ийм балгасөнгөтэй газар харж байсангүй .Өссөн газар нь саарал балгас юм чинь санаа бүр бараан саарал хүн төрхөт.

    0 0 Хариу бичих
  2. Манай монголд угаасаа эр эмийн явдал замбараа муутай, гэр бүлээс гадуур нууцуудтай байдаг нь жирийн үзэгдэл болсон. Эрх мэдэлтэй, мөнгөтэй, чинээлэг бол хүссэн хүүхнээ тоншчихоё гэвэл л тошчихно доо. Хангалуун амьдралд хүрсэн, чадалтай, мөнгөтэй миний олон найзууд дунд сайхан гэр бүлтэй нь зөндөө бий. Тэдэнд дундаас эхнэрээсээ гадуур 'найз охин'-той байх нь жирийн үзэгдэл гэж хэлэх нь юу юм, гэхдээ ийм юм бий. Эхнэрүүд нь мэддэг ч яаж ч чадахгүй, нэгэнт зөвшөөрчихсөн байдаг, яагаад гэвэл гэрийн эзэн энэ явдалтай зэрэгцүүлээд гэр бүлээ салж сарниахгүй, бат бөх авч явж чадаад байдаг нь хангалттай гэж ойлгогдох. Ийм явдал бол байхаас өөр аргагүй зүйл юм байна гэдэг ойлголт манай нийгэмд тогтчихсон. За яахав, нийгэм маань олон чиглэлээр шилжилтийн байдалтай хэвээр байгаа учраас ийм явдлыг тойроод биш дайраад гарах учиртай юм шиг байгаам. Гэвч, юманд хэмжээ хязгаар бий. Явдал суудлын хажуугаар нэгээс олон хүүхэнтэй учир ургуулаад явах буюу ийм явдалд хэт донтож мөн бүдүүлэг эрээ цээргүй ёс бус талдаа хандлага гаргавал ялангуяа нэртэй төртэй хүний хувьд гэмт хэрэг рүү амархан орчих, хүчингийн хэрэгт орчих байдал үүсч болох юм байна шүү гэдгийг УИХ-ын хоёр гишүүний жишээ нийгэмд маш сайн үзүүлэн, хичээл болж өглөө. Цааш цаашдаа эрчүүд маань анхаарна биз. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суухав гэж үг бий. Эмэгтэйчүүд өөрснөө бас их сул шүү, эмэгтэй нь үгүй л гэсэн бол асуудал үүсэхгүй шүү дээ. Эхлээд сээтгэнэж самбаганачихсан байхад халамцуу эр бол мотороо асаагаад л дайраад орно.

    2 0 Хариу бичих