Саудын Араб Мьянмарын иргэнд оноосон ялын дээд хэмжээгээ гүйцэлдүүллээ

Саудын Арабын эрх баригчид өчигдөр хүчин, хүний амь бүрэлгэсэн болон бусад олон гэмт хэргийг үйлдсэн Мьянмарын иргэн этгээдэд цаазаар авах ял оноосноо гүйцэлдүүлжээ. Цаазын ялыг гүйцэтгэх ажиллагаа Исламын шашны ариун хот Меккад болсон байна. Гэмт этгээд Элиас Абулкалаам Жамалледины нэгэн бүсгүйн гэрт дайрч орон хүчирхийлж, улмаар амь насыг нь бүрэлгэсэн төдийгүй мөрдөн байцаалтын явцад өөр олон гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогджээ.

Исламын шашны хуулийг сахидаг Саудын Араб улсын хувьд цаазын ялыг түгээмэл хэрэглэдэг ч загалмайд цовдлох нь ховор тохиолдол аж. Тус улс онц ноцтой гэмт хэрэгтнүүдэд цовдлох ял оноодог ч ижил хүйстний бэлгийн харилцаа, засгийн газрын эсрэг ажиллагаанд оролцсон иргэдээ цовдолж байсан баримт бий. Саудын Арабчууд толгойг нь авсан ялтны цогцсыг загалмайд хадаж, олон нийтэд үзүүлдэг аж.

Тус улсын хуулиар ийм төрлийн ялыг 2010 онд Йемений иргэнд дүү охиноо хүчирхийлж аминд нь хүрсэн, төрсөн эцгийнхээ амийг бүрэлгэсэн хэрэгт оноож байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)