Нөхөн сонгуульд оролцох намуудыг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргалаа

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцохоор баримт бичгээ ирүүлсэн 14 намыг бүртгэх эсэх тухай асуудлыг Сонгуулийн ерөнхий хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэр гаргасныг танилцуулж байна.

Сонгуульд оролцохоор бүртгэгдсэн намуудыг Сонгуулийн Ерөнхий Хороонд баримт бичгээ ирүүлсэн дарааллыг баримтлан танилцуулвал:

1. Монгол Ардын Хувьсгалт нам

2. Хөдөлмөрийн Үндэсний нам

3. Ардчилсан нам

4. Дэлхийн Монголчууд нам

5. Үнэн ба Зөв нам

6. Монгол Ардын нам                                    

7. Монголын ногоон нам

8. Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам

9. Монгол Үндэсний Ардчилсан нам

10. Зон Олны нам

12. Ард Түмнээ Хайрлая нам

13. Бүгд Найрамдах нам

"Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт “Нам, эвсэл нь санал хураалт явагдсан өдрөөс хойш 45 хоногт багтаан зардлын тайлан гаргаж, сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй” хэмээн заасныг зөрчин Иргэний Зориг Ногоон Нам нь Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн санүүгийн тайлангаа ирүүлээгүй тул мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.5 дахь хэсгийг үндэслэн Иргэний Зориг Ногоон Намыг Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн энэ удаагийн нөхөн сонгуульд оролцуулахаар бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргалаа.

Нөхөн сонгуульд оролцуулахаар бүртгэгдсэн намуудад Сонгуулийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.5 дахь хэсгийг үндэслэн батламж гардуулах юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Хөдөөний хөөсөн мантууг дахиж улс төрд гаргахгүй. Толгой дорой ийм хүмүүс сая хүн дунд өсөөгүй саархад айлд бие биенээсээ гадагш гарч тархиа хөгжүүлээгүй бүдүүлэг би энэнээс зүгээр л дээшээ гарна гэсэн ам нь ажиллахаараа тархинд нь орсон хүмүүс. Хотынхон бол би хоосон үхэн үхтлээ ном, бичиг, түүх, соёл, эрүүл мэнд, ядаж баруун талдаа. Одооны ихэнх нь ази буюу сүүлд хөгжсөн Со хужаа тал руу.

    0 0 Хариу бичих