“Зөв амьдрах ухаан” төвд тулгамдсан асуудлыг шийдвэрлэв

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Зөв амьдрах ухаан ” төвд ажиллалаа

Иргэн Г.Загдаа орон гэргүй , архины хамааралтай иргэд болон тэнүүчилж амьдардаг байсан хүүхдүүд, ахмад настан гээд 120 гаруй хүнд тусламжийн гараа сунгаж байна. 2012 оноос хойш Зөв амьдрах ухаан төрийн бус байгууллагаа байгуулан орхигдож хоцорсон иргэдийг нийгэмшүүлэх, ажлын байртай болгох гэх мэт хүмүүнлэг үйлсийг өрнүүлсээр ирсэн юм. Өнөөдөр Монгол улсын ерөнхий сайд Хүрэлсүх тус төрийн бус байгууллагад ажиллаж тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэхээр боллоо.

Өнөөдрийн байдлаар энд 0-70 хүртэлх насны 120 орчим хүн амьдарч байна. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өнчирч хоцорсон хүүхдүүд, архины хамааралтай нэгнийг хүртэлх олон хүнд амьдрах итгэл бэлэглэж, нийгэмшүүлж байгаа гэж энэ ТББ-ын тэргүүн Г.Загдаа ярилаа. Балчир үрсийн инээд цангинасан энэ танхимаас үргэлжлээд хэвтэрт байгаа ахмад гээд ТББ-аас тусламж авч байгаа хүмүүсийг хэсэг бүлгээр нь байрлуулжээ.

“Зөв амьдрах ухаан” ТББ-ын 24 цагийн цэцэрлэгт 1-12 хүртэлх насны 13 хүүхэд торниж байна. Тэдний олонхийнх нь эцэг эх архины хамааралтай. Асран хамгаалах үүргээ умартсан атлаа эрхээ маш сайн эдэлдэг  нийгмийн нэг хэсэг байдаг талаар эрхлэгч нь ярилаа.

-Эцэг эхчүүд нь хүүхдээ авч яваад гуйлга гуйлгадаг-

“Зөв амьдрах ухаан” ТББ-ын 24 цагийн цэцэрлэгийн эрхлэгч З.Урангоо “Тэд хүүхэдтэй гэх боловч тэднийгээ хайхрахгүй. Манайд байрлах хүүхдээрээ түрүү бариад буцаад ирнэ. Хүүхдийг нь өгч явуулахаар гуйлга гуйлгана, гадуур согтуу хүмүүстэй үр хүүхдээ хамт авч явдаг учраас тэр бүхнээс нь сэргийлж бид энд хүүхдүүдийг 24 цагаар байрлуулж асарч, халамжилдаг. Одоо эж, аавыг нь авч явья гэсэн ч өгдөггүй. Бид хууль эрх зүйн бүх арга хэмжээг аваад хороо, дүүргийн нийгмийн ажилтнуудтай хамтран ажилладаг” хэмээн ярилаа.

Энэ асуудалтай уялдаад халамжийн мөнгөөр архидан согтуурдаг асуудал яригдана. Тэгэхээр халамжийн мөнгө хэрэгтэй нэгэнд талх болж очихоос илүү эзэндээ хүрэхээс урьтаад асран хамгаалагч нь зүй бус зүйлд зарцуулагдаж байгаа дүр зураг. Зөв голдрилоор явахын тулд архины хамааралтай байх асуудлыг, эрхээ мэдэж үүргээ умартдаг нийгмийн нэг хэсгийн сэтгэлгээг засахаас эхлээд бодлогын хүрээнд анхаарах асуудал олон байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Залуучуудыг хорт зуршил, архины хамаарлаас ангид байлгах зайлшгүй шаардлагатай. Манайд архины хатуулагыг бууруулах стандартыг өөрчлөх асуудлууд байна. Сав, баглаа боодлыг ч эргэж харах асуудал байна. Намайг багад архи 0.5 литрээр байсан. Одоо 1.5-2 литрийн багтаамжтай архи их байна” гэв.

“Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллага орон нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулан гүйцэтгэсэн ажлын хөлс болох 243 сая төгрөгөө авч чадалгүй багагүй хугацаа өнгөрсөн гэлээ. Энэ талаар нийслэл, дүүрэг, холбогдох байгууллагад нь олон удаа хандаж, эрх мэдэл бүхий хүмүүстэй уулзсан ч ямар ч үр дүнд хүрээгүй гэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ асуудлыг нь ирэх долоо хоногт багтаан шийдвэрлэх үүргийг холбогдох албан тушаалтнуудад даалгасан.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Та хоёртой хамтын ажиллагааны гэрээг сая харлаа. Хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажил хөдөлмөр эрхлүүлж хийлгэчхээд эргээд цалин хөлсөө авахаар үүнийг өгөхгүй гэдэг асуудал байж таарахгүй. Өнөөдөр надтай Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Хотын дарга явж байна. Би хоёр даргатай хоёулантай нь ярьсан. Энэ хоёр хүний 243 сая төгрөгийг төрөөс олго. Хэзээ нэгэн цагт буруудах юм бол Ерөнхий сайд би хариуцлагаа хүлээнэ. Тиймээс та хоёр минь ирэх долоо хоногт энэ хүмүүсийн хохирлыг барагдуул, салбарын сайд, хотын дарга аа. Та хоёр 50, 50 хувиар нь энэ мөнгийг нь шийдэж өг” гэв.

Мөн энэ үеэр ТББ-ын тэргүүн Г.Загдаа хамар хашааныхаа хувийн хэвшлийн газрыг өөрсдөд нь авч өгөх шаардлагатай байгааг учирласан. Энэ талаар холбогдох албаныхан судлах үүрэг авсан.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (11)

  1. Uul ni ingeed l dor dor ni shiidbel ih ajliig dor ni l hiigeed uls hugjchihmuur l bga yum da amjilt saihan medee bna

    0 0 Хариу бичих
  2. Энэ Загдаа гэдэг хүн зөв ажил хийж яваа хүн.Энэ хүний хийж гүйцэтгэж яваа ажилд нь төр санаачлагатай хандаж санхүүгийн байдалд нь хяналт тавиж холбогдох төрийн байгууллагууд нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх нь зүйд нийцнэ.

    0 0 Хариу бичих
  3. Buyntai ajil xiij busdad amidral xairlaj bgaa tanid amjilt xusiy Iim mundagxuniig shuumjilj bgaa xumuust xelexed uursduu chadaxgui bj busdiig buu muulj bai gej xeliy

    1 0 Хариу бичих
  4. Ингэж ажиллах үнэхээр амаргүй шүү. Орон гэргүй хүнийг та гэртээ ганц хонуулж чадах уу? Чадахгүй бол бусдыг шүүмжлэх хэрэггүй.

    1 0 Хариу бичих
  5. Хүн шүүмжлэх ярих амархан хэдэн хүнийг архинаас гаргаж хүүхдүүдийг хооллож орох оронтой байлгаж байгаа нь буянтай ажил байх траншейнд амьдарч байсан орон гэргүй хүмүүст тусалж дэмждэг хүн байсан билүү. Хийж байгаа чадаж байгаа бол дэмжиж туслах л хэрэгтэй байх

    6 0 Хариу бичих
  6. Сданууд өөрсдөө хүнд буян болж чадахгүй байж хүнийг үмхий амаараа доромжлоод новшнууд. Шоронгийн хамаа

    1 0 Хариу бичих
  7. ОРОХ ОРОНГҮЙ ЯДАРСАН УЛСЫН СЭТГЭЛ ЗҮЙ , АХУЙ , ӨЧҮҮХЭН ХЭРЭГЦЭЭН ДЭЭР ТОГЛОЛТ ХИЙЖ АМЬДРАХ АРГАА ХИЙСЭН ЗАЛЬТАЙ ЭТГЭЭД !!!

    1 2 Хариу бичих
  8. Ashgvi dee . Iim hvnii toloo gesen chinhvv setgeltei hvmvvsee demjih ni chuhal shvv dee .

    1 0 Хариу бичих
  9. Энэ шуналтай төгцгийг юунд нь давраагаад байдгын

    1 6 Хариу бичих
    • chi tegwel ingej ajilaach hvn shuumjilj baihaar

      0 0