БНХАУ-ын эрх баригчид хүүхдийн тоог хязгаарласан шийдвэрүүдээ цуцалж магадгүй

Нэг гэр бүл-нэг хүүхэд бодлогоo цуцалсан БНХАУ-ын эрх баригчид хүүхдийн тоог хязгаарласан шийдвэрүүдээ цуцалж магадгүй байна. Олон жил хэрэгжиж байсан нэг гэр бүл - нэг хүүхэд бодлогын улмаас тус улсын ажиллах хүч багасах зэрэг олон сөрөг үр дагавар ажиглагдаж эхэлсэн гэдэг. Тиймээс 2015 онд уг шийдвэрийг цуцалж байсан ч эрх баригчдын найдаж байсан үр дүн гарахгүй байгаа аж. Хүн ам тогтвортой өсөхөд нэг эмэгтэйд ноогдох төрөлтийн тоо 2.1 байх ёстойгоос Хятадынх нь 1.6 байгаа ба “нэг хүүхэд”-ийн бодлогоо өөрчилсөнөөр бүх зүйл хэвийн болчихгүй хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Эдийн засгийн дарамт шахалттай холбоотойгоор Хятадын дундаж давхаргынхны дунд төрөлтийн тоо хамгийн бага хувьтай байгаа аж. 

Хятадын People’s Daily сонинд “Олон хүүхэдтэй болох эсэх нь зөвхөн гэр бүлийн асуудлаас хальж манай улсад тулгамдсан асуудал болоод байна” гээд хосуудыг олон хүүхэдтэй болохыг уриалжээ. Үүнээс гадна эрх баригчдыг хамтын амьдралаа эхлүүлэх гэж буй залуу хосуудад тусламж дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна. Мөн төрөлтийн тоог хязгаарлах явдал олон жил үргэлжилсэн нь улсын эдийн засаг болон нийгмийн нөхцөл байдалд нөлөөлж буйг дурджээ.

Үүнтэй зэрэгцэн Хятадын засгийн газраас Гахай жилийг бэлгэдэн гаргасан шуудангийн шинэ марк хүүхдийн тоотой холбоотой бүх хязгаарлалтаа цуцлах бололтой гэсэн таамгийг төрүүлэхүйц болжээ. Гахай жилийг билэгдэн шинээр гаргасан маркан дээр хоёр гахайг гурван тооройтойгоо сууж буйгаар дүрсэлжээ. Өнгөрсөн онд Мич жилийн шинэ марканд 2 монш дүрслэсэн байсан юм.

Өнгөрсөн долдугаар сард Хятадын Дээд шүүх гэр бүлээ цуцлуулж буй хосуудад “эвлэрлийн 3 сар” өгдөг болж, харин орон нутгийн удирдлагууд гэрлэж буй хосуудад мөнгөн тэтгэмж өгч эхэлсэн билээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Хэдэн тэр бум хүмүүстэй орон хүүхдүүд өсгөхийн төлөө засаг төр нь ингэж байхад Монгол яаж гажуулдаг билээ. Хүүхдийн төлөө дараа ямар нам гарахыг одооноос харна.

    0 0 Хариу бичих