ЦЕГ: ЗТХЯ-ны Г, М нар хувийн таарамжгүй харьцаанаас болж нэгнийхээ аминд хүрсэн

2018 оны наймдугаар сарын 9-ний орой буюу өчигдөр Зам Тээврийн Хөгжлийн Яамны байранд хүн амины хэрэг гарсантай холбогдуулан ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүр  “Өчигдөр буюу наймдугаар сарын 9-ний өдөр Цагдаагийн байгууллагын 102 утсанд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлалтай Зам тээврийн хөгжлийн яамны гадаа хүн нас барлаа гэдэг дуудлага мэдээлэл ирсэн. Үүний дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн цагдаагийн бүрэлдэхүүн үзлэг шалгалт хийж ажиллалаа. Урьдчилсан байдлаар тогтоогдсон нөхцөл байдлыг та бүхэнд хүргэе. ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Г-н амь насанд Төрийн захиргаа удирдлагын газрын  дарга М халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоогоод, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-т зааснаар хэрэг бүртгэлийн дугаар аваад мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.  

Талийгаач Г-н үхлийн шалтгааныг Шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтээр эцэслэн тогтоох боломжтой юм" гэлээ.

-Ажлын байран дээрээ архидан согтуурснаас уг хэрэг гарлаа  гээд байгаа. Энэ тухайд?

-Үүнд олон нийтийн сүлжээгээр албан тушаалаа булаацалдаж маргалдаж, нэгнийхээ амь насанд халдсан гэх ташаа мэдээлэл байгаа. Үүнд ямар нэгэн албан тушаалын маргаан байхгүй. Г, М нар хоорондын хувийн таарамжгүй харилцаанаас болж ийм асуудал болсон. 

-Тэд согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх тал дээр?

-Г, М нарыг архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан эсэхийг мэдүүлэг болон хэргийн ажиллагааны явцад тогтоох боломжтой. Шинжээчийн дүгнэлт хуульд заасан тодорхой хугацааны дараа гардаг байгаа.

-Уг хэрэг яамны байран дотор бас гадаа гээд хоёр янзын мэдээлэл яваад байна?

-Цагдаагийн байгууллагын 102 утсанд бол 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр 21.45 минутад ЗТХЯ-ны байрны гадаа хүн нас барлаа гэх дуудлага ирсэн. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (10)

  1. энэ хэрэг гарсны маргааш өглөө л энэ хүүхэн энэ 2 хүн хувийн таагүй харьцааны улмаас нэгийгээ хөнөөв гэхий. шөнө нь гарсан хэрийг өглөө нь ийм тайлбар өгөөд л, хэдий завандаа тэрийг нь мэдээд тогтоогоод амжив, ямар бодлого заавар вэ цагдаа хүүхнээ

    0 0 Хариу бичих
  2. архиддаг, танхайрдаг, юу ч хийхээс буцахгүй хүмүүсийг төрийн албанд авдаг болчихсон юм уу хайшаа юмб

    0 0 Хариу бичих
  3. Ene Bat-Erdene ikj no-toi. MIAT-iin dargiig khucheer ajliig ni uguulj uuriin karmanii hetevch neg naiziigaa tavican. odoo ehnees ni goriig amsaj bna

    0 0 Хариу бичих
  4. Одоо Батэрдэнэ сайд хариуцлагаа үүрээд огцор.... өөрийнх нь түрүүвч нэгтэй найз нь ш дээ Махбал дарга. ЗТЯ-нд бөөн авилгачид цугларсан газар ш дээ....Бас Энхбат гэж өмнө нь мэргэжилтэн бсан цэргээ манай Доржханд даргыг хүчээр ажлыг өгүүлээд томилсон....цааш нь ярих уу яах уу?.....их юм бий дээ....

    0 0 Хариу бичих
  5. Хий сүржигнэхээс цаашгүй Хүрэлсүх огцор

    0 0 Хариу бичих
  6. ТААРАМЖГҮЙ ГЭЭД Л ЮУ ЯАГААД БАЙХ УУ? ЦАГДАА АНИА ,

    0 0 Хариу бичих
  7. Одоо сахал Батэрдэнэ сайд хариуцлагаа үүрээд огцор.... өөрийнх нь түрүүвч нэгтэй найз нь ш дээ Махбал дарга. ЗТЯ-нд бөөн авилгачид цугларсан газар ш дээ....Бас нэг Энхбат өмнө нь мэргэжилтэн бсан цэргээ манай Доржханд даргыг хүчээр ажлыг өгүүлээд томилсон....цааш нь ярих уу яах уу?.....их юм бий дээ....

    0 0 Хариу бичих
  8. Архи уугаад эрүүлжүүлэгдсэн гэж өөр сайтуудад хэлээд бхад... юу хуцаад бгаан бэ....тгд бас албан тушаалын биш хувийн харилцаанаас болсон гээд мэдээд бдг айн...

    0 0 Хариу бичих
  9. ЖЕНКОГИЙН АЖИЛД ТАВЬСАН ХҮНИЙ БАЛАГИЙГ АРДЫН НАМ ҮҮРЭХ ЁСТОЙ

    0 0 Хариу бичих
  10. huviin taaramjgui haritsaa baisniig ni hurtel meddeg aihtar huuhen yum daa. tegsen hirnee eruul sogtuug ni medehgui bna gej bgaam. hamt arhi uuj hajuud ni bgaad huviin taaramjgui haritsaag ni sonsoj bsiin bj eruul sogtuug ni meddeggui ee?

    4 0 Хариу бичих