Соёлын биет бус өвийн их наадам болж байна

“Нүүдэлчин – Монгол 2018” Соёлын биет бус өвийн их наадам өнөөдөр ‘’Хүй долоо худаг’’-т эхэллээ. Энэхүү наадамд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгаас шалгарсан ардын авьяастнууд оролцож байна. Тус наадмын үеэр уламжлалт соёлын 26 төрлийн урлагийн тоглолт мөн 100 гаруй зүйлийн өвийг сурталчилна. 

Баянзүрх дүүргийн 38 ардын авьяастан тус наадамд оролцож авьяас билгээ сорьж байгаа бөгөөд Засаг дарга Т.Баясах болон Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Б.Наранчулуун нар дүүргээ төлөөлөн оролцож буй ардын авьяастнууддаа амжилт хүссэн юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. манайхан ч яахав угийн Найр наадамд дуртай Наргиан ч Ард түмэн дөө Намар дөхөөд ирэхээр Гоё гоё нэр устай Нэг хэлбэрийн наадамууд үргэлжлээд сайхаан сайхан Өвлийн бэлтгэл энэ тэр гэж санаа зовоод ч яахав тэртээ тэргүй Өвөл зуд турхан болох юм Улсаас өвс тэжээл аль нэг Төрийн байгууллага Сурагчидаас Малчидад туслах Аян гээ ч юм зарлаж Лаа шүдэнзнээс авахуулаад аахар зүйлс авчихана Дэм дэмэндээ Дээс эрчиндээ гэгчээр явж байгаад Өвлийг давчихана дөө Одоо бол харин ч нэг сайхан Найр наадам хэсдэг сайхан цаг Наргиад байнаа хөө Улс маань Наадаад бай гээд Наадам зохион байгуулаад байхад оролцохгүй бол Буянаа гээсэн юм болно шүү дээ

    0 0 Хариу бичих