Тогны утаснаас болж ахин хоёр хүүхдийн амь нас эрсэджээ

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс санаачлан "Хүүхдийн төлөө хамтдаа" уриалгыг гаргаж, нийгмийн сайн сайхны төлөө уриалан эцэг эхчүүдийг анхаарал болгоомжтой бай, хаа сайгүй хэн боловч аюултай цахилгааны утас, кабелийг шалгаж, аюулгүй болгоорой, гадаа гудамжинд зөрчил харагдвал 70047004, орон сууц, айл гэр, орц, пудвалд зөрчил илэрвэл 70005454 утсанд дуудлага өгөөрэй гэдгийг бид анхааруулсаар байгаа. Гэтэл ахин хоёр бяцхан хүүхдийн амь нас иймхэн, засчихаж болохоор, сэргийлж болохоор зүйлээс болоод бурханы оронд одсон тухай аймшигт мэдээ ахин сонслоо. 

"Сонгино хайрхан дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт гэртээ цоожлогдон үлдсэн 3-4 насны хоёр хүүхэд харамсалтайгаар амиа алджээ. Мэргэжлийн байгууллагын урьдчилсан дүгнэлтээр цахилгааны утаснаас гал гарч гэр шатсан бөгөөд дүүргийн тус хэсэг тог цахилгааны асуудлаа бүрэн шийдээгүйн улмаас айлууд хулгайгаар гэртээ тог авдаг аж. Стандартын бус татсан энэхүү тог масслан хоёр хүүхдийн аминд хүрсэн байна. Хүүхдэд хамгийн ээлгүй хотод амьдарч буй бид анхаарал болгоомжгүй байдлаасаа болж дахин хоёр бяцхан иргэнээ ийн бурхны оронд үдээд буй бөгөөд нийт эцэг эхчүүдийг бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна".


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

  1. Etseg eh n ymr saindaa l gert n tsoojilj uldeej baihaw dee hoorhii ajil hiij amjirgaagaa zalguulah gj l yawaa bh:(;( mgld mash hetsuu niigem bii bolood bn 600.000tsalintai hun yaj amidarhiin bee huuhduudee yaj tejeehiin be??? Bairni sariin turees hed bile? Ene tor zasgiin nuhduud yu hiigeed bnaa????

    1 1 Хариу бичих
  2. Ёоо фаак юмаааааааа, Дор бүрнээ хариуцлагатай баймаааар

    0 0 Хариу бичих
  3. Etseg ehcnuudee ta nar mini huuhdee anhaaraacnee Gol us, zam, tognii ayulaas hamgaalaacn Er ni etseg ehcnuuded hariutslaga tootsmoor yum daa

    1 0 Хариу бичих
  4. Xulgaigaar tog abax chini buruu shuu dee. Xulgaigaar tog abna tegeed daraa ni busdad buruugaa chixex buruu shuu.

    0 1 Хариу бичих
  5. Үнэхээр уур хүрч байна. Муусайн хурган дарга сэтэртэй хулгайчуудаа!!! Яг юу хийгээд байгаа юм бэ? Хичнээн нялх хүүхдийн амиар тоглох гэсэн юм бэ?

    3 0 Хариу бичих
  6. Gol ni ene utas ni yaj ch hediid ch zalgaad avdaggui l baihgui yu. (70047004) Bi il utas medeeleh geed zunduu zalgaj uzseen. suuldee zalhaad bolison. Manai ajil neg iimerhuu l dampuu bna daa uls oron dayaar.

    11 0 Хариу бичих
  7. Гэр хороололд ихэнх гэр бүл ядуу гэр бүлд амьдарч байгаа. Тог цахилгааны газар буруутай тог кабелаа салгалаа хүүхэд нэг номер биш болхоор ээж аавыг нь айлгах асуудал.Мэдлэггүй улс төрөө амандаа сайд ажилдаа бүдүүлэг урьдах ажлыг каноноор авдаг мэргэжилийн бусаа за за Анагаах Ухааны сайдаас тоглоом эхэлсэн болхоор

    0 0 Хариу бичих