Шинэ Зеланд гялгар уутыг хэрэглээнээс бүрмөсөн хална

Нэг удаагийн гялгар уутыг хэрэглээнээс гэж Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн мэдэгдэв. Тус улс 1 жилд 51 мянган фунт стерлингийг нэг удаагийн хэрэглээний гялгар уутанд зарцуулдаг гэсэн тооцоо гарчээ. “Манай улсын цэвэрхэн, ногоон байгальтай, эрүүл орчинтой байхад энэ шийдвэр сайнаар нөлөөлнө гэж найдаж байна” гэж Жасинда Ардерн хэлжээ.

“Бид жилд хэдэн зуун саяар тоологдох гялгар уут хэрэглэдэг. Ганцхан удаа ашиглаад хог болдог энэ зүйл далайн эрэг, далайн усыг бохирдуулж, амьтдад нь ноцтой хор хөнөөл учруулж байдаг. Гялгар уутны байгаль орчин, ан амьтдад үзүүлж буй сөрөг нөлөө, хохирлыг бууруулахад чиглэгдсэн ажил хийхийг иргэд хүсдэг. Яг энэ асуудлаар 65 мянган хүн нэгдэж гарын үсгээ зурсан хүсэлтийг Засгийн газарт ирүүлсэн. Сургуулийн хүүхдүүдийн бидэнд илгээдэг захидлын томоохон сэдэв нь ч нэг удаагийн хэрэглээний гялгар уутны хэрэглээтэй холбоотой байдаг” хэмээн Ерөнхий сайд онцолжээ.

Шинэ Зеландын хувьд хөгжингүй орнуудын дунджаар тооцвол хот суурин газрын хог хаягдлын түвшин хамгийн өндөр буюу жилд 750 сая гялгар уут хэрэглэдэг гэсэн тооцоо бий. Энэ нь тус улсын 1 иргэн жилд дунджаар 154 гялгар уутыг ганцхан удаа ашиглаад хаядаг гэсэн үг юм.

Тус улс 2019 оны сүүлч гэхэд нэг удаагийн хэрэглээний гялгар уутыг хэрэглээнээс бүрмөсөн хасахаар төлөвлөжээ. Энэ шийдвэрийн дэмжигч томоохон супермаркетууд, сүлжээ дэлгүүрүүд энэ оны эцэс гэхэд худалдан авагчдад гялгар уутаар үйлчлэхгүй, санал болгохгүй гэдгээ мэдэгдээд байна.

Хэдийгээр уг шийдвэрийг хэдэн үе шаттайгаар, хэрхэн хэрэгжүүлж эхлэх, иргэд Засгийн газрын хамтын ажиллагаа ямар байх талаар санал бодлоо хуваалцах боломж иргэдэд нээлттэй аж. Иргэд есдүгээр сарын 14-ны өдрийг хүртэл нэг удаагийн хэрэглээний уутны хэрэглээний асуудлын талаарх өөрийн санал, хүсэлтийг Засгийн газартай холбогдож болно гэдгийг Ерөнхий сайд Жасинда Ардерн онцлон дурдсан байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. энэ маш чухал сэдэв. Ухаалаг засгийн газартай орон сайхан санаачлага дэвшүүлж, хэрэгжүүлэх ажээ. Дууриал болговол ч...

    0 0 Хариу бичих