Айраг суманд үерийн улмаас тогтсон усыг шавхах тоног төхөөрөмж байхгүй гэв

Дорноговь аймгийн Айраг суманд үер буусны улмаас нөхцөл байдал хүндхэн байна. Манай сурвалжлах баг Айраг сум болон Говьсүмбэр аймагт ажиллах үедээ өвөлжилтийн бэлтгэл ажил болон өнөөгийн нөхцөл байдлыг тодрууллаа.

Гамшгийн тухай хуулинд 50 мл хур тунадас буухад энэ гамшиг боллоо гэдэг. Гэтэл Дорноговь аймгийн Айраг суманд энэ сарын 12-ны өдрийн 14.00 цагийн байдлаар 82 мл хур тунадас буучихаад байна гэсэн мэдээллийг холбогдох албаныхан өгч байгаа. Энэхүү үерийн улмаас 12 айл усанд автаж, 95 айл цахилгаангүй болжээ. Аймгийн ЦТС-хэн яаралтай арга хэмжээ авч тог цахилгаанаар хангасан ч зарим хэсэгт тогтсон усыг шавхах тоног төхөөрөмж байхгүй гэв.

Дорноговь аймгийн  айраг сумын засаг дарга Л.Мөнхжаргал “Үерийн улмаас үүссэн хохирлын хэмжээ одоогоор эцэслэн гараагүй байгаа. Үерт автсан айлуудаас мэдээллийг нь цуглуулж байна. Гэр хорооллын айлуудаас гадна дөрвөн айлын байрны дэд станц усанд автсан. Айлуудын байшин дотор байсан эд хогшлыг цонх хаалгыг нь эвдэж зөөвөрлөсөн. Тэр дөрвөн айл байрандаа байх боломжгүй их хэмжээний ус хуримтлагдсан”

Үргэлжэн орж байгаа усархаг борооноос үүдэн гарч байгаа хохиролыг сэргээн засварлахаар ажиллаж байгаа гэж орон нутгийн удирдлагууд хэллээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Шавхана гэж тэнэгтдэг гэнээ. шавхчихаад дээр нь дахиад л гэрээ барьчихдаг мангарууд даа

    0 0 Хариу бичих
  2. GEMORFOLOGIIN UHAAN MONGOLD HOGJOOGUI BNA ORTOONUUDIIG TSOOLOH BOLOMJ N HOS ZAM TAVIH

    0 0 Хариу бичих
  3. супер маленький хочтой ямар гар сүүлийн өдрүүдэд эрүүгийн ертөнцөд тодроод байгаан

    0 0 Хариу бичих