Оюутан цэргүүд тангаргаа өргөлөө

Монгол Улсын Засгийн газраас тав дахь жилдээ зохион байгуулж буй “Оюутан цэрэг” сургалтын цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалт өчигдөр өндөрлөж, оюутан цэргүүд тангаргаа өргөлөө. БХЯ-ны харьяа ҮБХИС-ийн Шархад дахь хээрийн сургалтын төвд болсон оюутан цэргүүдийн тангараг өргөх ёслолд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч, хошууч генерал Р.Сүхбат, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Пүрэвдаваа, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар, БСШУСЯ-ны Дээд боловсролын хэлтсийн дарга Т.Амаржаргалан, ХААИС-ийн ректор, Монголын их, дээд сургуулиудын консорциумын ерөнхийлөгч Д.Хэрүга, ЭМШУҮИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Цолмон нар болон БХЯ, ЗХЖШ, ҮБТХИС-ийн удирдлага, албаны бусад хүмүүс оролцлоо. 

"Оюутан цэрэг” сургалт нь их, дээд сургуулийн оюутан залуусыг цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтад хамруулснаар өвөг дээдсийнхээ дайчин өв уламжлал, өнөөгийн цэрэг, армийн ололт амжилтаас суралцсан, эх оронч хүмүүжилтэй, оюунлаг, өндөр боловсролтой өв тэгш монгол хүнийг төлөвшүүлэх зорилготой юм.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд оюутан цэргийн тангараг өргөх ёслолыг нээж хэлсэн үгэндээ, "Иргэнийхээ журамт үүргийг биелүүлж байгаа оюутан цэргүүдэд баяр хүргэе. Та бүхэн цэргийн тангараг өргөснөөр эх орон дуудсан цагт эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу бэлэн байж, тавигдаж байгаа шаардлага шалгуурыг бүрэн биелүүлдэг цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн, цэргийн албан хаагч, эх орны цэрэг боллоо. Цэргийн тангараг бол эх орондоо үзүүлж буй гүн хүндэтгэл юм" гэлээ. Цаашид оюутан цэргийн тоог нэмэгдүүлэх талаар БХЯ-наас анхаарч ажиллана гэдгийг сайд онцоллоо. 

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа сургалтын хугацаанд оюутан залуус чармайн хичээж, бие бялдар, сэтгэл зүйн хувьж төлөвшиж байгаа гэдгийг эцэг, эх, дарга, багш, нар сургуулийн удирдлагуудаас олон удаа сонссоноо хэлж, энэ жилийн оюутан цэргийн сургалт материаллаг бааз бэхэжсэн сайн сургалт болсныг онцлов. 

Батлан хамгаалах салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Цэргийн албаны тухай Монгол Улсын хуулиар цэргийн алба хаах нэг хэлбэр болсон уг сургалтад 2018 онд 1500 оюутан бүртгүүлснээс Улаанбаатар хотод 650, хөдөө орон нутагт 350 нийт 1000 оюутан хамрагджээ. Эдгээр оюутан залуус дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 1-ний хооронд онолын сургалтад хамрагдсан бөгөөд зургадугаар сарын 30-наас эхлэн цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтад хамрагдсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. хааяа яая мөн их Сүртэй юм болж байна даа 3н жилийн Цэрэг Бидний Шинэ цэргийн Карантин юм даа Хөөрхий эдгээр Банди нартай жаахан юм үзсэн Хөөрхөн Алба болсон юм биз дээ ишш чааваас бас Ээж аавыгаа хараад бас Уйлаад Хөөрхөн золигнууд юмаа Гэхдээ Бага гэсэн Хал үзэж Хүний үг даадаг Дэг журамтай болчихсон л байгаа Ай хөөрхий Цэргийн алба ч үнэхээр сайхан шүү Олон Аавын хүүхдүүдтэй бужигнаад Яг л нэг Хүн болчихдог юм дөө Ай даа яг Халагдах мөч үү хэцүү дээ хэцүү

    0 0 Хариу бичих
  2. энэ гомо мөнхөө гээд бичээд байгаа хүн чинь нөгөө төмөр замын алдартай маниак мөн биз дээ байрныхаа өсвөр насны хөвгүүнийг оролддог гээд байдаг хөгшин гар байдаг юм байналээ шдэ

    0 0 Хариу бичих