Г.Алтанбагана финалд үлдлээ

Азийн наадмын жүдо бөхийн тэмцээний эрэгтэй 90, -100 кг, +100, эмэгтэй +78 кг-д манай бөхчүүд өрсөлдөж байгаа билээ. 

Г.Алтанбагана (90 кг) 2-р тойрогт Ш.Сабировыг /Узбек/ ялж, хагас шигшээд Тажикстаны К.Устопириёнтой барилдаж ялснаар финалд үлдлээ. Мөн Ө.Дүүрэнбаяр (+100 кг) эхний тойрогт хийлж, удаах учраа Тажикстаны Мирмамадовыг вазаригаар ялсан. Хэсгийн аваргын төлөө Ираны Ж.Махжоубыг иппон үнэлгээгээр цэвэр ялсанаар алтан медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.

Өнөөдөр 90 кг-ын жинд барилдсан Л.Отгонбаатар эхний тойрогт В.Пуяангийг /Тайланд/ цэвэр ялалтаар ялж гараагаа амжилттай эхлүүлсэн. Дараагийн учраа Ш.Жураевыг /Узбек/ иппоноор цэвэр ялж хагас шигшээд шалгарсан билээ. Тэрбээр хагас шигшээд Японы И.Кентаротой барилдаж гурван торгуулиар ялагдсан байна.

Ингэснээр тэрбээр хүрэл медалийн төлөө Тажикстаны бөх С.Сайдовтой барилдана.

Мөн Эмэгтэйчүүдийн +78 кг-д барилдсан Б.Мөнхтуяа эхний тойрогт хийлж, удаах тойрогт БНХАУ-ын бөхөд ялагдсанаар дагах барилдаанд шилжсэн. Дагах барилдаанд Узбекстаны Р.Илматоваг ялсанаар хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Хүрэл медалийн төлөө Казахстаны Г.Иссановатай барилдана.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)