ОУХМ Э.Цэндбаатар, Б.Чинзориг нар алтан медалийн төлөө хүч үзнэ

Жакарта хотноо болж буй Азийн XYIII спортын наадмын боксын тэмцээн үргэлжилж байна. Өнөөдөр манай ширэн бээлийтнүүдээс ОУХМ Э.Цэндбаатар, Б.Чинзориг нар алтан медалийн төлөө хүч үзнэ. 
Эрэгтэйчүүдийн 60 кг-д  ОУХМ Э.Цэндбаатар, Узбекстаны тамирчин, 2016 оны дэлхийн залуучуудын АШТ-ий хүрэл медальт Абдурасулов Шункор-той тоглох бол 64 кг-д дэлхийн армийн аварга, ОУХМ Б.Чинзориг, Узбекстаны боксчин, 2017 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн аварга Холдаров Икболжон-той алтан медалийн төлөө тулалдах юм.

Шигшээ тоглолт Улаанбаатарын цагаар 16 цагт эхэлнэ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Medeelel tavij bga bol buten guitsed bval ih zugeer bn hen hen heden tsagaas ntr gd tiim tiim suvgaar shuud damjuulna gd bval

    0 0 Хариу бичих