Зориг түгжрэлийг ялна

Хүүхдээ цэцэрлэгт өгсөн аав, “гялс харьж унд уучаад эргэж гарахгүй бол хүүхэд авах оройтлоо” гэж фэйсбүүкдэж байна. Түгжрэл найгаа алдсаны л шинж. Хүүхдийн сургууль цэцэрлэгийн дэргэд аав ээжүүдийн өдөр өнжүүлэх ажлуулбал бурзайхаар байна. Хүүхдээ өгчөө л орж ирэнгүүт нэг нэг багш хариуцаж аваад ажлыг нь хийлгэдэг. За за ганц нийтлэлшүү юм бичихжээж хайран бизнэс санаагаа алдчвуу яачуу.

НЭХСЭН ТОРОНДОО ОРООЦОЛДОГЧИД

Ингээ л түгжрээд зогсож байхад замыг ахиад таван эгнээгээр нэмчүүл, эсвэл энэ машинуудын аравны есийг алга болгочуул сайхан онгойгоод явчмаар юм шиг санагддаг. Тэгэнгүүт л нээрээ тэгээд өгөхгүй байгаа хотын даргад уур хүрнэ. Ажил цуглах, тарах цагаар твитэр, фэйсбүүк яг тахианы байр шиг шуугилдна. “Сда нэг цаг түгжрээд ажлаас 200 метр л холдлоо!”, “зүгээр л хоёр цаг машиндаа суулаа, новш!”, “хотын дарга огцор!”... Хотын даргыг огцруулаад түгжээ арилдаг бол өдөрт нэгийг огцруулах юмсан. Тэгдэггүй нь сайхан юм даа.

Угаасаа энэ түгжрээг Үүл дарга зохиож Су дарга хөгжүүлээгүй. Мэдрэл муутай хүмүүс биш дээ ямар. Энэ түгжрэлийг бид өөрснөө бүтээсэн юм. Тэртэй тэргүй хариугүй цөөхөн, нарийхан зам дээрээ бид жилд 60-70 мянган “сэг” авчирч нэмдэг. Зөвхөн саяын 8-р сард 6,547 автомашин нэмэгджээ. Тэгээд нэгийг ч эргэж хаяхгүй шүү. Додомдоо л таксинд шаагаад байна, бараг сүүлдээ Flinstone-ийнхон шиг өмсөөд гүйж ч байгаа байх. Гэхдээ яахав дээ, бидэнд ямар дооз хэмжээний баримжаа гэж байх биш. Липтон цайг долоон аяганд найруулж ууснаа жаран есд хориулаа чихэж явснаараа бахархадаг ард түмэнд бол буруутан хайж олоод огцруулчуул түгжрээ алга болчих юм шиг санагдах нь хэр шдээ. 

Ноён Флинтстон машинаа өмсөөд халтууранд явж байгаа нь.

ОРООЦОЛДСОН ТОРОО ХӨВӨЕ

Улаанбаатар гэдэг саванд чинь хүн, машин нь ихдээд халиад, сагачлаа. Хүмүүс нь хаазалж, машин нь уурлаж, цагдаа нь зугтаах нь. Одоо “уртадсан бол богиносго, ихэдсэн бол багасга” гэдэг энгийн зарчим л үйлчлэх ёстой. Шавалдсан бол сарниая, наалдчаад байгаа бол салгая. Бидний нэхэх ёстой зүйл ердөө энэ. 

Тэнд нь барь

Юутай ч яригдаад байдаг Дэд төвүүд удахгүй хэрэгжих бололтой. Хүмүүсийн хотын төв хавиас л авдаг үйлчилгээнүүдийг тэрүүхнээрээ аваад байж болохоор том том газруудыг хотын захаар байгуулна гэсэн үг. Кино театр, эмлэг, хөөцөлдөх ажлууд нь бүгд тэндээ.Гялзаасай. Хот руу шаваад байдаг шалтгаан багасна. Хотын захиргаа өөрөө яармаг руу нүүх нь өнөө маргаашгүй болж.Элбэгхэн арваад мянган машин талбай тойроод шавахаа болино. Одоо бид их дээд сургуулиуд, захуудыг нүүлгэнэ гэснээ хурдлаач гэж эрчимтэй шаардмаар байна. Энэ бол хамгийн эхний бодитой, эрүүл шаардлага. Тэхээс “пяздаа энэ түгжрээг хараачээ, дарга огцор” гэдэг бол зүгээр цэцэрлэгийн хүүхдийн секундын настай уур. 

Түрийвчний хэл

Цөмийн бөмбөгтэй дэлхийн атмаан Ким Жон Уны түрийвчтэй нь ярихад чих нь онгойдог. Хэний ч чих ингэж онгойно. Хотын төвийн замыг үнэ төлбөртэй болгох, төлбөртэй зогсоолын тоог нэмэх асуудал яригдаад удаж байна. Дарга нар огцом арга хэмжээ авахаасаа халгадаг зан үүнд тушаа болж байгаа байх. Мал адгуусаар нь дуудаад есөн үеэр нь хараагаад байхаар арга ч гүй. Эрүүл саруул ухаантай иргэдийн дараагийн бодитой эрүүл шаардлага энэ төлбөртэй зам ба зогсоол хийнэ гэснийг нь хурдлуулах. Тэхээс “нэгдүгээр эгнээнд машин тавихад яадым бэ, дарга огцор” гэдэг бол зүгээр орк яриа. 

Зогсоол

Машинаа унаж ирээд ажилдаа орчдог хүмүүс ёстой газрын гай болж байна. Байшин болгоны гадаа мөнхөрцөн хэдэн машинууд бүх зогсоолыг түгжээстэй. Тэр байшинд ирсэн зочид машинаа тавих газар хайгаа л эргэлдээд, замын ачаалал нэмээд байна. Захууд бол бүр мега жишээ. Наймаачид нь ирээ л тэр том талбайнхаа 70-80 хувийг өөрснөө дүүргэж хаяа л өдөржин таг. Ирсэн хүмүүс чагнаалдаа л эргэлдээд байхаас өөр замгүй. III,IV хорооллын дундах зам ч яг л ийм. 

Зогсоолын газрыг тэлэх арга байхгүй мэдээж. Газар ухаж болж байна. Цаг, мөнгө их орно. Газар дээр нь давхар зогсоол хийх арга байна. Арай амар байх. Тэгээ л хүмүүст өгөө л төлбөржүүлээд орхичиход их ачаанаас сална даа. Бас л хурдлуулууштай ажил.

Явган зорчигчийн алдар бадартугай

Миний 39 39 дугаарын эрүүлжүүлэгч машин

Машинаас татгалзах хөдөлгөөн өрнөвөл өрнөх найдвар байна. Тэсгим хүйтэнд хүүхэд хүргэдэг, хөгшид өвгөдийг эмлэгт үзүүлэх энэ тэр бол аргагүй. Харин зүгээр залуучууд бол ойр гэртэй нь шууд алхаж, хол гэртэй нь автуусаар ойртож ирээд алхдаг зуршил бидэнд хэрэгтэй. Тэгэнгүүт “би алхлаа гэж бодоход сул замаар бусад нь машинтай давхина даа” гэсэн атгаг бодол саад болоод хүмүүсийг машинаас нь буулгахгүй л дээ мэдээж. Гэтэл амьдрал дээр алхаж байгаа нь илүү эрүүл амьдарч тэр хэрээрээ их амттан идэж, их секс хийнэ шүү дээ. Илүү ч урт насалж, илүү их тэтгэвэр улсаас шомбодож чадна. Гадаадын оронд гудамжаар нь дүүрэн хүн явжээдэг, хүн ам ихтэй болохоор тийм гэж бид боддог. Гэтэл тэд хотын төв рүүгээ метрогоор орж ирээ л төв дотроо алхаж ажлаа амжуулцгаадаг юм. Тэр хэрээрээ ч тэнхлүүн, эрүүл хөгширдөг. Харин манайд дор бүрнээ ноёд хатад тул заавал машинд сууж, бүх хараалаа урсгаж таглараад, хариуд нь тавь хүрээ л бэгцийж оцойгоод эрүүл биш биетэй болчдог. Алхацгаая нөхөд өө. Би лав өдөр бүр өөрийнхөө 39-39 АРТГ дугаарын машинаа унаж биеэ тордож байгаа. 

Бодол сарниагч унаа

Харин автуусны жолооч нарын гэнэт тоормозлож, огцом хаазалдаг занг мэс заслаар ч хамаагүй эмчлэх хэрэгтэй. Аятайхан бодолдоо умбаж ч болохгүй цочоогоод, хараад явжээсэн хүүхнээ алдтал огцом дараад байж болохгүй. Ерөөс монгол хүнд байдаг хүний өмнөөс ажил хийж байгаам шиг зан суртахуун үүнд хамгийн их нөлөөлж байгаа байх. Жолооч нар нэг юманд л гомдоод байгаа. Гэвч бид засал авдаггүй баримлын шаврууд биш шүү дээ. Үйлчилгээний газруудынхан маань хэчнээн эелдэг, хэчнээн сайхан инээмсэглэдэг болсныг санацгаая. Автуусны жолооч нар маань ч тэгж чадна. Бид л тэгж шаардахгүй, хэл ам хийхгүй байгаа юм. Угаасаа намбалзаж явдаг автуус үзээгүй ч юм чинь хэр. Ер нь оньсон тоглоом адилаар, тэнд машинууд цөөрч шавалдахаа больчихвол энд ч автууснууд алалдаж явахаа больчихно л доо. 

Үүл даргад энэ зуур талархаад баршгүй нэг зүйл бол автуусны урд хаалгаар орж картаа уншуулаад хойд хаалгаар буулгадаг болсон явдал. Анхандаа цэцэн мэргэн монголчуудын хараалыг ямар их идэж байваа. 

Өөр өөрийн замаар замнана

Бид “ээхээ дугуйн замыг ингэж хийдэг гэнээ!” гэж хийгдэж ч дуусаагүй байгаа замыг л шоолохоос биш “дугуйн зам хийгээд аль” гэж хэзээ тэгж шаргуу шаардсан юм. Харин ч нэг үеэ бодвол хот дугуйн замтай болох битий түрээсийн дугуйтай болчихоод байна. Дугуйн зам гэж алдаг оног орилж байсан улсууд одоо унацгаа даа ккк. Даанч нүдний гэм юм даа. Зүгээр л хараагаад муулчихаар юм л хайж явдаг үндсэн ажилтай болсон бишүү бид. Одоо дугуйгаа унацгаая аа нөхөд өө.

                                       Никель Гамбаа ийм сайхан юмнууд хийгээд унадаг дугуй гэж бичсэн байхад л манайхан тонодог дугуй гэж уншаад байгаа болтой байсан. Зүгширнэ дээ тэгээд.

Одоо дугуйн ба явган хүний зам нэмэх, засах, байхгүй газар нь хийх шаардлагуудыг зураг хөрөгтэй нь хамт тавьж өдөр шөнөгүй хонх уямаар байх юм. Нийслэлээс ч гэсэн яах гээд байгаагаа тогтмол, чанга хэлж ярьдаг болчоосой доо.

Зориг түгжрэлийг ч ялна

Цас тоолдог даргын ноднин гаргасан Нийслэлд нүүж ирэхийг хязгаарласан захирамж овоо явсан бололтой. Энэ жил анх удаа хотоос шилжин явагсдын тоо ирэгсдээсээ хол давжээ. Бид цөөрч байна. Үерийн урсгалыг зогсоож болох л байж.

Нийслэлээс зам нэмэх боломжуудыг хайж хэдэн ч газар хашаа хороо буулгаж, контэйнэрууд зайлуулаад байгаа болтой байсан. Хэн нэгэн хэзээ нь мэдэгдкү авчаад чимээгүй дараад, хундаам сэлт цутгаад байсан орон сууцнуудын дундах газруудыг буцааж хотын мэдэлд аваад оршин суугчдад нь өгчихлөө. Бас л бөөн бөглөөс таглаас болох байныг болиулж. Дайсан л ихтэй болох байх.

Угаасаа иргэд даргаас бэргэж суухын оронд ниргээд өгөхийг л хүсдэг. Одоо тэр нүүлгэх газруудыг нүүлгээд өшөө хуйхлаад өгөөсэй. Лангууны эзэд эсэргүүцсэн ч олон нийт түрхрэн дэмжинэ шүү. Ойрхон зууртаа хорссон ч холдоо өвчин илааршуулах арга хэмжээнүүд шууд шууд аваад байвал олон нийт дэмждэг. Гэхдээ үр шимийг нь хүртээд явж байхдаа хэн хийснийг хэдийнэ мартсан байдаг нь шоглоомтой л доо ккк. За энэ яахав. Түгжрэл бол бидний өөрснөө үүсгэсэн, бидний дундын л зовлон билээ. Мэдээж нэг амиар шийдэгдэхгүй. Дарга нар л хулмалзаад суухгүй өшөө зоригтой байвал ядаж эхлэлүүд нь тавигдаад явна гэсэн үг.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

  1. 4 том захаа нүүлгээд болно доо зг т их ухаан хэрэггүй

    0 0 Хариу бичих
  2. Хотын захиргааны хэдэн дарга яармаг руу нүүж хэдэн тэрбум төг гарздаж бсанаас хотынхоо 2 талд томоохон зах бөөны төв барисан бол түгжээ конец болох блаа ийм хотын удирдлагатай бхад түгжээ арилахгүй одоо ядаж тэр МАН ны том даргын Өгөөмөр гэх хогын захыг хотоос гаргаач орчин найгүй бохирдуулж бна хаягдал тос масло хортой шингэнээр тэр нь бороонд урсаад туул руу орж бна

    1 0 Хариу бичих
  3. Ер нь түгжрэлийг хараад гаслаад суугаа болохоос арга замыг нь хайж сайжруулах тухай хийсэн ажил сэдсэн санаа огт байхгүй байгааг хүн бүхэн мэднэ. Нийтийн тээвэр УБ хотод огт байхгүй гэж хэлж болно. Нийтийн тээвэр огт байхгүй учраас иргэд өөрийн унаагаараа аж амьдралаа урагшлуулах арга замаа эрэлхийлж байна. Замын цагдаагийн ажилтнуудын ажлын чадамж бас огт байхгүй учраас жолооч нар хуульгүй мэт замын хөдөлгөөнд оролцож байна. Энэ бүгдийг хариуцан удирдлагаар хангах үүрэгтэй хотын даргын ажлын чадамж бас хамгийн түрүүнд яригдана. Үе үеийн хотын дарга нар газар олголт, цэцэг, зам ярьж байсан болохоос замын зохицуулалтын талаар арга хэмжээ аваагүйг бүгд мэднэ. Нэг мулгуу дарга дугаараар хязгаарлах санал гаргаж иргэдийн

    0 0 Хариу бичих
    • Medeej buh buruu busdiinh

      0 0
  4. Бас гадаад яам,төв шуудангийн уулзварын зүүн тийш болон чигээрээ явах асалтыг зэрэг болгох хэрэгтэй байна өөөөө

    0 0 Хариу бичих
  5. та нар шиг 9_ р сард замаа хаачихаад байгаа замаа дүүрэн нүх цоорхойтой байлгадаггүй юм тэгээд юу гэнэ вээ 1 чигийн хөдөлгөөн ч гэх шиг энэ ЗЦА ажлаа хийгээч зам засах та нарт ямар хамаатай юм бэ .....

    0 0 Хариу бичих
  6. Хаха больж үз юун үлгэр ч юм шиг өгүүллэг ч юм шиг юм бичдэгийн

    0 1 Хариу бичих
  7. Бөөн алдаа. Нийтлэлч юм бол зөв бичиж сураасай. Шилдэг нийтлэлч гэнэ, ичмээр юм.

    0 0 Хариу бичих