ОХУ халз тулааныг хуульчлах асуудлыг хэлэлцэнэ

ОХУ-ын Төрийн Думын гишүүн, Либерал ардчилсан намын төлөөлөл Сергей Иванов Парламентын Доод танхимд “халз тулааны хэм хэмжээ” /Дуэльный кодекс РФ/ хэмээх хуулийн төслийг өргөн мэдүүлжээ. Хуулийн зорилго нь, ажил хэргийн асуудлаар санал зөрөлдсөн төрийн албан хаагчид болон иргэд нэгнээ халз тулаанд дуудан асуудлаа шийдвэрлэх боломж олгоход чиглэгдсэн гэнэ. Хуульд зааснаар, маргалдагч талууд халз тулаанаа сэлмээр хийх бөгөөд шулуун, махир гэсэн хоёр янзын сэлэм ашиглах сонголттой. Бие бялдрын хувьд тэнцүүхэн байх шаардлага мөн тавигдана гэх мэтээр 80 зүйл заалтыг оруулж өгсөн байна. Түүний санаачилсан энэ хуулийг мэргэжилтнүүд 1912 оны Дурасовын хууль гэж нэршсэн халз тулааны тухай хуулийг ерөнхийд нь хуулбарласан хэмээн дүгнэж байгаа аж. “Росгвард”-ийн захирал Виктор Золотов сөрөг хүчний улстөрч А.Навальныйг халз тулаанд дуудаж байгаа бичлэн энэ сарын 11-ний өдөр олон нийтийн сүлжээнд тавигдсан нь оросуудын анхаарлыг энэ асуудал руу хандуулаад байгаа юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Nutsgen garaaraa uzeech, durakuudaa

    0 0 Хариу бичих
  2. 30 метрээс АКМ р халз тулалцая гэхгүй байна уу?

    1 0 Хариу бичих