Rio хүүхэлдэйн киноны тоть устсан амьтдын тоонд оржээ

Диснейн бүтээлийн нэг Rio хүүхэлдэйн киноны гол дүр цэнхэр Спикс Макау тотийн төрөл зэрлэг байгальд устаж үгүй болсон шувуудын тоонд оржээ. Birdlife  International-иaс эрхлэн гаргадаг Biological Conservation сэтгүүлээс өнгөрсөн 10 жилд “зэрлэг байгалиас арчигдсан” буюу товчхондоо устаж, мөхсөн 51 төрлийн шувууны талаарх судалгааг нарийвчлан хийжээ. Харамсалтай нь 51 төрөл дээр нэмээд 8 шувууны төрөл устсан гэдгийг олж мэдсэн байна. Тухайлбал, Alagoas foliage-gleaner, cryptic tree hunter, poo-uli төрлийн шувууд устжээ. Үүн дээр нэмээд хүүхдийн ертөнцөд Rio хэмээх эгдүүтэй, ичимхий тотийн дүрээрээ танигдсан Blue Spix Macaw тоть зэрлэг байгальд амьдарч буй тохиолдол бүртгэгдэлгүй олон жил болж буй аж.

Birdlife International-ийн эрдэмтэн, судалгааны төвийн удирдагч Сюар Батчартын хэлснээр хүний буруутай үйл ажиллагаа амьтдыг мөхөхөд хүргэдэг хамгийн ноцтой шалтгаан аж. Устаж мөхсөн шувуудын төрөл зүйл өмнө нь хүний хамгаалалт, оролдлогогүйгээр өөрсдөө өсч үржиж байв. Энэ бүхэнд хүний гар оролцох ямар ч шаардлагагүйгээр байгалийнхаа жамаар явагддаг байжээ. Шувууны төрөл зүйлүүд ихэвчлэн эх газраас хол жижиг арлууд дээр амьдардаг ч ан агнуур гэх нэртэй хядлагын улмаас ийнхүү мөхөж, зураг нь ном, толь бичигт л үлдлээ. Өдгөө Бразил, Өмнөд Америкийн шувуудын олон төрөл зүйл нь ойтойгоо хамт устаж мөхсөн.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)