Замын хөдөлгөөн зохион байгуулалтанд орж буй өөрчлөлтүүд #1

Хичээлийн жил эхэлж, замын засвар үйлчилгээ, бүтээн байгуулалт хийгдэж байгаагаас үүдсэн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор “Ачааллыг бууруулах ажлын хэсэг” хуралдаж хөдөлгөөн зохион байгуулалтын чиглэлээр тодорхой төрлийн саналуудыг солилцлоо. Тэр дундаа гол замын ачааллыг бий болгож байгаа Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөний авто замын ачааллыг бууруулах саналыг тус ажлын хэсэгт танилцуулж, эдгээр саналуудаас шийдэгдэж ажлууд хийгдэж эхэллээ. Тухайлбал,

  • 1 дүгээр сургуулийн уулзвараас хойш Цэцэг төв рүү эргэх хөдөлгөөнийг хориглож, хойноос урагш чиглэлд 1чигийн хөдөлгөөнтэй болгох ажил хийгдэж байна. Мөн 
  •  ОХУ-ын Элчин сайдын яамны баруун талын авто замыг сөрөг хөдөлгөөнтэй болгож өөрчлөлт хийж байна. Эдгээр өөрчлөлтийг хөдөлгөөнт графикаар тайлбарласантай танилцуулья. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)