Дэлхийн анхны 24/7 номын дэлгүүр Малайзад нээгдэв

Малайз улсад нээлтээ хийсэн BookXcess номын дэлгүүр хамгийн том төдийгүй 24/7 ажиллана гэдгээрээ дэлхийд анхдагч болж байна. Тус дэлгүүр нийт 3437 мкв талбайтай, кафе болон уншлагын тусгай танхимтай зэрэг олон давуу талаараа үйлчлүүлэгчдийнхээ цаг зав, мөнгийг хэмнэх гэнэ. Малайзын Цибержаяа гэх хотын төвд байрлах Тамаринд өргөн чөлөөнд байрлах BookXcess номын дэлгүүр уншигчдын диваажин хэмээн цоллуулах болжээ.

BookXcess номын дэлгүүр дундаж давхрагынханд чиглэсэн маркетингийн үйл ажиллагааг түлхүү явуулна гэдгээ мэдэгдсэн байна. Учир нь дэлхийн хэмжээнд дундаж давхрагын өсөлт хурдацтай явагдаж байгаа бөгөөд нэн ялангуяа дундад азид бусад бүсээс илүү хурдацтай, эрчимтэй өсч байгааг олон судалгааны дүн харуулдаг.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)