Цэргийнхэн сошиалд хувийн мэдээллээ оруулахыг хориглоно

Цэргийн албан хаагчдыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиалд өөрийн төдийгүй хамт алба хааж байгаа нөхдийнхөө тухай мэдээлэл оруулахыг хориглох тухай хуулийн төслийг ОХУ-ын Засгийн газар Төрийн Думд өргөн барилаа. Төрийн Думын албан ёсны мэдээнд дурдсанаар цэргийн албан хаагчдыг интернэт, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд өөрийн болон хамт алба хааж байгаа нөхдийнхөө тухай, албан үүрэг, байрлалынхаа талаар дүрс бичлэг, гэрэл зураг, бусад мэдээлэл нийтлэхийг хориглох аж.

“Цэргийн алба хаагчид интернэтэд өөрийн тухай бичсэнээрээ бусад улс орнуудын тусгай албад, алан хядагчид, хэт даврагч бүлэглэлүүдийн сонирхлыг татдаг нь эрсдэл дагуулдаг” гэж хууль санаачлан боловсруулагчид тайлбарлажээ. Гэхдээ цэргийн албанаас халагдсан албан хаагчдад энэ хууль үйлчлэхгүй байхаар боловсруулсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)