"Намрын ногоон өдрүүд" энэ сарын 18-наас эхэлнэ

ХХААХҮЯ-наас “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриан дор “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 18-24-нд Мишээл экспо төвд зохион байгуулна.
Дээрх арга хэмжээг хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд хүргэх, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний борлуулалтыг дэмжих зорилгоор дундын зуучлалгүйгээр шууд худалдан борлуулах боломж бүрдүүлдэгээрээ онцлогтой. 

Нэгдсэн арга хэмжээний хүрээнд хүнсний бүтээгдэхүүний “Эрүүл Монгол хүнс-2018” үзэсгэлэн худалдаа, шинэ ургацын “Алтан намар” өргөтгөсөн худалдаа болох аж. Мөн “Хэрэглэгч танаа” болон "Алтан намар" амтат талх, “Ногоон хүнс-Эрүүл амьдрал”, “Мах, сүүний анхдугаар аян”, “Хүүхдэд зориулав” зэрэг өдөрлөгийг зохион байгуулах юм байна. 
 

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)