“ТОКИО 2020” олимпийн наадмаар гайхашруулах технологийн дэвшлүүд

Техник, технологийн дэвшлээрээ дэлхий нийтийг гайхшруулсаар ирсэн япончууд 2020 оны олимпийн наадамд зориулж цөөнгүй шинэ технологи нэвтрүүлэхээр зэхэж буй. Онцлох 5 жишээг дурдъя.

Сэргээгдэх эрчим хүч

Олимпийн наадмын үеэр цахилгааны хэрэглээг 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр хангана.Тэмцээн уралдаан болох цэнгэлдэх хүрээлэнгүүд, тамирчдын тосгоны цахилгааны хэрэглээг нарны зай хураагуур болон салхин цахилгаан станцаар хангахаар төлөвлөжээ.

Хаягдлаар хийх медаль

Олимпийн медалийг хуучин гар утасны хаягдлаар хийнэ.Гар утсанд алт, мөнгө, зэс бага хэмжээгээр агуулагддаг бөгөөд одоогоор 80 мянган ширхэг утас цуглуулаад байна. Нийт 5000 медаль хийх хэмжээний материал гаргахын тулд гар утасны хаягдлаас найман тонн металл ялгаж авах шаардлагатай юм.

Тэрчлэн олимпийн наадмын үеэр хэрэглэдэх бараа бүтээгдэхүүний 99 хувийг дахин боловсруулсан материалаар хийх аж.

Жолоочгүй такси

Зочдод зориулж жолоочгүй,автомат удирдлагатай такси үйлчилгээнд нэвтрүүлнэ.Зорчигч ухаалаг утсаараа машиныг онгойлгож, хүрэх чиглэлийнхээ мэдээллийг оруулахад л хангалттай.Одоогоор энэ үйлчилгээг 1500 хүн туршиж үзээд байна. 

Нарны зай хураагуур бүхий автозам

Гадаргууг нь нарны зай хураагуурын хавтангаар бүрсэн автозамыг олон оронд туршиж эхлээд байгаа.Ийм зам өдөртөө 280 МегаВатт/цаг эрчим хүч үүсгэх хүчин чадалтай. 2019 оноос Токио хотын цөөнгүй дүүрэг нарны зай хураагуур бүхий зам ашиглалтад орно.

Орчуулагч робот

2020 оны олимпийн наадамд 206 орны тамирчин оролцоно. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн тамирчид, жуулчдад хэлний бэрхшээл тулгарах нь ойлгомжтой.Тэгвэл түгээмэл хэлээр ярьж, бүрэн орчуулга хийдэг роботуудыг олимпийн наадмын үеэр ажиллуулах гэнэ.Роботууд орчуулга хийхээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэн ахмад настанд үйлчлэх, хөтөч хийх чадвартай аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Энд дурдагдсан технологийн дэвшилтэт арга, техникүүдээс дутахгүй бас нэг мундаг зүйл нэвтрүүлэх гэж байгаа нь тамирчид бэлгийн хэрэгцээгээ хангахад хэрэглэж болох робот эмэгтэй, эрэгтэй "биеэ үнэлэгчид" байх юм. Жишээ нь, секс шопд зардаг хийлдэг эмэгтэйн 5 дахь үеийн технологийг япончууд гаргаж авсан ба биед нь гар хүрэхэд яг эмэгтэй хүний биед хүрч байгаа адил мэдрэмж төрөх жишээтэй. Доод буюу гол зорилтот эрхтний хувьд ямар ч ялгаагүй мэдрэмж, үйлчилгээ үзүүлж чадах ба өөр олон дуу авианы болон бусад реакцын программтай. Жинхэнэ эмэгтэй хүнээс ямар ч ялгаа байхгүй. Нэгэнт байгалиас заяасан энэхүү өдөр тутмын хэрэгцээг цаг тухайд нь хангаж байх нь тамирчдын үзүүлэх амжилтад эрс сайн нөлөө үзүүлдэг болох нь шинжлэх ухаанаар аль хэдийн нотлогдсон ба ялангуяа тамирчдын хувьд нөхрөө, эхнэрээ эсвэл найз залуугаа, бүсгүйгээ дагуулаад олимпод очих боломжгүй юм. Эсвэл гав ганцаараа байдаг бол бүр ч хэрэгтэй. Үүнийг бодолцсон анхын олимп гэдгээрээ онцлог байх болно.

    0 0 Хариу бичих