Тайванийн баримтат кино наадам Монголд болно

Монгол Улсын Улаанбаатар хотноо анх удаа зохиогдох гэж буй “Тайванийн баримтат кино наадам Монголд” арга хэмжээ есдүгээр сарын 18-наас 21-ний хооронд СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургуулийн "Дебют" театрт зохиогдоно.

Энэ удаагийн баримтат кино наадмын үеэр “Яагаад бухимдахгүй байна вэ? /Зэрлэг сараана цэцэгсийн хөдөлгөөн/”, “Хайрт Тайвань минь”, “Хар баавгайн ой” зэрэг нийт долоон баримтат кино бүтээл үзэгчдийн хүртээл болох ба баримтат киног үзүүлсний дараа асуулт хариултын булан, киноны агуулгын тухай санал солилцох гэх мэт арга хэмжээг ч бас зохион байгуулах болно.

Энэ удаагийн баримтат киноны наадмын үеэр үзэгчдийн хүртээл болох бүтээлүүдээр дамжуулан, 1990 оноос хойших Тайванийн нийгэм, улс төрийн хөгжил, эдүгээг хүртэл тулгамдсан хэвээр буй байгаль орчин экологи хамгааллын салбарт нүүрлэж буй сорилт, бэрхшээлүүдийг үнэн бодитой, дэлгэрэнгүй, тодорхой байдлаар эдгээр баримтат кино, дэлгэцийн бүтээлд баримтжуулан, тусгахын сацуу эдгээр асуудлуудтай холбогдох эргэцүүлэл, бодролыг Монголын үзэгчидтэй хуваалцах, Монголын үзэгчдийн Тайвань болон тайваньчуудын талаархи ойлголтыг гүнзгийрүүлэн, хоёр орны кино уран бүтээлчдийн харилцан ойлголцолыг гүнзгийрүүлэн, илүү өргөн цар хүрээтэй харилцаа, хамтын ажиллагааг өрнүүлэхээр зорьж байгаа юм.

Энэхүү баримтат кино наадмыг үнэ төлбөргүй үзэж сонирхох боломжтой юм байна.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. HELLO.Subject: Түншлэлийн төсөл ба хөрөнгө оруулалтын санхүүжилт болон бусад зээл. Холбоо барих хаяг: [email protected] Таны асуудлыг шийдэх зээлийг санал болгож байна Би бол Ирландын тусгай үндэстэн, санхүүгийн олон улсын байгууллага юм бүтэц. Би сайн зан чанар бүхий хувь хүмүүст зээл өгдөг Таны сонгосон үе дэх гэрлийн хурд. € 2,000 хүртэл € 7,000,000 үзэл баримтлал Дэлхийн ядуурал, ажилгүйдлийн эсрэг тэмцэлд орно уу Та доорх хаягаар мөнгө авах шаардлагатай байгаа бол надтай холбоо бариарай: [email protected] Миний утасны дугаар: +33644661033 whatsapp дээр нэмээрэй. и-мэйл бичээрэй: [email protected]

    0 0 Хариу бичих