Фэйсбүүкийн мэдээллийн 50 орчим хувь нь хуурамч байгааг тогтоосон байна

Харилцаа холбооны зохицуулах хорооны урилгаар Фэйсбүүк компанийн Ази, Номхон далайн бүсийн орны төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт Монголд ажиллахад ЦЕГ-ынхан уулзалт хийж, тулгамдсан зарим асуудлын талаар ярилцсан байна. ЦЕГ-ынхан өнөөдөр Фэйсбүүк компанийнхантай уулзсан асуудлаараа мэдээлэл хийлээ.

Монгол Улс нийт 1.7 сая гаруй фэйсбүүк хэрэглэгчтэй бөгөөд фэйсбүүк хэрэглээгээр Азид нэгдүгээрт, дэлхийд 10 дугаарт багтдаг болохыг Фэйсбүүк компанийн төлөөлөл мэдээлсэн. Фэйсбүүк компанийн зүгээс “Ногоон суваг” буюу “Green channel”-ыг Монгол Улсад гаргаж өгсөн  байна. Ингэснээр хуурамч мэдээ мэдээллийг цаг алдалгүй түргэн, шуурхай шийдвэрлэх боломж бүрджээ.

Эрүүгийн цагдаагийн 5 дугаар хэлтсийн тасгийн дарга Д.Мягмарсүрэн "ЦЕГ-аас өнгөрсөн жил Фэйсбүүк компанид 12 удаа хүсэлт тавьсан боловч шийдэгдээгүй бол энэ удаагийн уулзалтаар 7-д нь хариулт авсан. Манай эрх зүйн орчны хүрээнд бид Прокурорын байгууллагаас зөвшөөрөл авдаг бол АНУ Шүүхийн зөвшөөрөлтэйгөөр хэргийг шийдвэрлэх эрхтэй болдог. Тэгвэл дээрх хоёр тохиолдолд бид шууд Фэйсбүүктэй нээлттэй харьцаж болохоор болсон” гэлээ. Ингэснээр, хаалттай группүүдийг хаах, хуурамч хаяг, мэдээллийг шууд хязгаарлах боломжтой болох аж.

ХХЗХ-ны Хамтын ажиллагаа, харилцагчийн хэлтсийн дарга Б.Мягмарнаран “Фэйсбүүк компанийн төлөөллүүдтэй иргэдийн үг хэлэх, мэдээлэл олж авах үндсэн эрхийн талаар ярилцсан. Хуурмаг мэдээллийн тархалтыг бууруулах, хуурамч хэрэглэгчийг тодорхойлох, цахим гэмт хэрэгтэй хамтран тэмцэх талаар ярилцсан юм. Үүний хүрээнд ХХЗХ-н дээр мэргэжлийн багийг бүрдүүлж ажиллахаар боллоо. Энэ баг нь ЦЕГ, бусад холбогдох байгууллагатай хамтран фэйсбүүк компанитай шууд холбогдон фэйсбүүк хаягыг баталгаажуулах тал дээр хамтран ажиллах болно” гэв.

Фэйсбүүк компаниас гаргасан статистик мэдээгээр зөвхөн энэ оны нэгдүгээр улиралд 583 сая хуурамч хаягийг устгажээ. Түүнчлэн 80 гаруй сая хуурамч хаяг буйг тооцоожээ. Түүнчлэн фэйсбүүкийн мэдээллийн 50 орчим хувь нь хуурамч байгааг тогтоосон байна.

Хэрэв цахим орчинд хэн нэгэн гэмт хэрэг үйлдэж байгааг мэдэх юм бол Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст мэдэгдэх боломжтой юм байна. Цахим орчинд бусдын нэр хүндэд халдсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээх юм байна. Эрүүгийн хуулийн 16.8-д заасны дагуу хүүхдийг садар самуунд уриалсан тохиолдолд 2700-5000 нэгжээр торгох, 240-720 цаг ажил хийлгэх юм байна. Фэйсбүүк компанийн төлөөлөл ирэх арваннэгдүгээр сард дахин Монгол Улсад ажиллах юм байна. Энэ хүртэл цагдаагийн байгууллагаас иргэд, байгууллагуудын дунд Фэйсбүүкийг хэрхэн зөв зохистой хэрэглэх, яаж гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх талаар үе шаттай сургалтууд зохион байгуулахаар харилцан тохиролцжээ.

Цахим орчинд хувийн нууцлалаа хэрхэн хадгалах, хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангахад анхаарах, гэмт хэргийн золиос болохгүй байх талаар Цагдаагийн байгууллага сүүлийн үед идэвхтэй ажиллаж буй нэг нь “Unfriend” хөдөлгөөн юм. 

ЦЕГ-аас мэдээлснээр 2017 онд цахим орчинд 299 хэрэг гарсан бол энэ оны эхний хагас жилд л гэхэд 279 хэрэг гарсан байна. Үүний дийлэнх нь Фэйсбүүкээр дамжуулан иргэдийг залилах хэрэг байжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. HELLO.Subject: Түншлэлийн төсөл ба хөрөнгө оруулалтын санхүүжилт болон бусад зээл. Холбоо барих хаяг: [email protected] Таны асуудлыг шийдэх зээлийг санал болгож байна Би бол Ирландын тусгай үндэстэн, санхүүгийн олон улсын байгууллага юм бүтэц. Би сайн зан чанар бүхий хувь хүмүүст зээл өгдөг Таны сонгосон үе дэх гэрлийн хурд. € 2,000 хүртэл € 7,000,000 үзэл баримтлал Дэлхийн ядуурал, ажилгүйдлийн эсрэг тэмцэлд орно уу Та доорх хаягаар мөнгө авах шаардлагатай байгаа бол надтай холбоо бариарай: [email protected] Миний утасны дугаар: +33644661033 whatsapp дээр нэмээрэй. и-мэйл бичээрэй: [email protected]

    0 0 Хариу бичих