"Цангасан" Улаанбаатарт америкууд тусална

Улаанбаатарын хүн амын хурдацтай өсөлт усан хангамжийн ачааллыг нэмэгдүүлж байна. (© Thomas Koehler / Photothek / Getty Images)

АНУ-ын Мянганы сорилтын сангаас Монгол Улстай хоёр дахь компакт  гэрээг байгуулан 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийг үзүүлэхээр болсон. Улаанбаатар хотын усны нөөцийг сайжруулахад чиглэсэн энэхүү компакт гэрээг байгуулсан талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео энэ оны долдугаар сарын 30-нд зарласан юм. Тэгвэл АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны албан ёсны сайтад өнөөдөр Мянганы сорилтын сангийн энэхүү компакт гэрээний талаар мэдээлжээ. Christopher Connell-ийн бичсэн “АНУ усаар гачигдсан Монголын нийслэлд тусалж байна” гэсэн уг нийтлэлд дурдсанаар АНУ компакт гэрээ хэрэгжих таван жилийн хугацаанд 350 сая ам.долларын тусламж үзүүлэх бөгөөд Монгол Улсын Засгийн газар 111 сая долларыг гаргаснаар нийт 461 сая ам. долларыг зарцуулах ажээ. 

Уг нийтлэлд Монгол Улсын 3 сая хүн амын бараг тэн хагас нь нийслэл Улаанбаатар хотод амьдарч байгаа. Хүн амын энэ өсөлтийг дагаж усан хангамж ч нэмэгдэх ёстой. Далайд гарцгүй, эх газрын төв хэсэгт оршдог Монгол Улсын хувьд Туул гол нийслэл Улаанбаатар хотыг хангаж чадахгүйд хүрч сүүлийн гурван жил ундны усны хомсдол нүүрлээд байна  хэмээн онцолсон байна. АНУ-ын олон улсын тусламжийн агентлаг Мянганы сорилтын корпораци, Монголын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хоёр дахь удаагийн энэхүү түншлэл нь Монголыг хаягдал усыг дахин боловсруулах менежментийн Төв Азийн загвар орон болгох боломжтой гэдгийг мөн дурджээ.

АНУ-ын Мянганы сорилтын сан нь улс орнуудад тулгамдсан асуудлууд дээр эдийн засгийн үнэлгээ дүгнэлт гаргаж, хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах замаар туслалцаа үзүүлдэг бөгөөд тус байгууллага түүхэндээ 29 оронд 12 тэрбум ам.долларын өртөг бүхий 36 компакт гэрээ бүхий төслийг эргэн төлөх нөхцөлгүйгээр хэрэгжүүлээд байгаа юм. Мянганы сорилтын сангаас өмнө нь Монгол Улсад 285 сая ам.долларын өртөг бүхий компакт гэрээний дагуу төсөл хэрэгжүүлсэн. “Энэхүү эхний төсөл бидэнд маш их таалагдсан” хэмээн АНУ-ын Мянганы сорилтын сангийн Монголыг хариуцсан багийн ахлагч Жэй Шийрэр ярьжээ. Мөн Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр “Усан хангамжийн асуудлыг шийдвэрлэх нь чухал байсан. Усгүйгээр бид эдийн засгийн хөгжил, иргэдийн сайн сайхны төлөө ярих боломжгүй” хэмээн ярьсныг Christopher Connell нийтлэлдээ эш татсан байна.

Мянганы сорилтын сангийн хоёр дахь компакт гэрээний төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын цэвэр усны жилийн нийлүүлэлт 1.8 сая шоо метрээр нэмэгдэж 4 сая шоо метрт хүрнэ гэж тооцоолжээ. Мөн аж үйлдвэрийн зориулалтаар хаягдал усыг дахин боловсруулснаар 400 мянган шоо метр цэвэр усыг хэмнэх боломж бүрдэх юм байна. Тухайлбал, төслийн хүрээнд хамгийн сүүлийн үеийн бохир ус цэвэрлэх байгууламжийг суурилуулж, нийслэлд 52 шинэ худаг, шугам татах зэрэг ажлуудыг хийнэ. Хаягдал усыг дахин боловсруулж ашигласнаар тэр хэмжээгээр ундны цэвэр усыг хэмнэх болно гэж үзэж байгаа юм.

АНУ-ын Мянганы сорилтын сангаас Монгол Улсад хэрэгжүүлэх гэж буй ээлжит компакт гэрээ найман зүйл, зургаан хавсралтаас бүрдэж байгаа ажээ. Энэхүү гэрээний дагуу дараахь ажлуудыг хийх юм. Үүнд,

Улаанбаатар хотын газрын доорх усны доод эх үүсвэрийг шинээр байгуулах үйл ажиллагаа,
Хаягдал усыг дахин боловсруулж, үйлдвэрийн зориулалтаар ашиглах үйл ажиллагаа,
Усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагаа багтжээ. 

Бараг хагас тэрбум ам.долларын өртөгтэй уг төсөл нь хаягдал усыг аж үйлдвэрийн зориулалтаар дахин боловсруулах эхлэлийг тавина. (© Thomas Peter / Reuters)


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Ингэж бичүүлээд сууж байхаасаа ичээсэй. Улаанбаатар чинь 2 сая ч хүрэхгүй хүн амтай, гадны нэг дагуул хотын дайнд ч хүрэхгүй хот ш д. Тэгээд талаас илүү хувь нь бохир усны системд холбогдоогүй байгаа. Гэтэл 700-хан мянган хүний бохир усны асуудлыг шийдэж чадахгүй өмхий үнэртүүлээд л, хуучин ус цэвэрлэх байгууламжаа дээвэртэй болгож үнэрнээсээ сална ухааны үлгэр ярьцгаагаад сууж байна ш дээ. Хотын дарганцарууд аа, юу хийцгээгээд байгаа юм бэ? Гадны дансанд хэдэн сая доллар хийгээд мартталаа баяжаад л байгаа ш дээ зарим нэг нөхдүүд!!! Ард түмээн, үХсн ацаа хийгээд амиа хоохойлоод дуугүй хэвтэцгээгээд байгаа юм бэ?

    0 0 Хариу бичих
  2. Myangani soriltiin san gej yu hiij bga yum boldoo.sonin hevleleeer l manaihand tusalj bgaagaa gaihsan baih yum.novshnuud ugvul ugchihgui..uguhgui bol zailaasai.

    0 0 Хариу бичих
    • ЕС суртахуунгуй орк гэж чамайг л хэлнэ. Монгийг нь авч гудардаг салбар бий л дээ

      0 0