Хоёр хөршийн хийн хоолойд Монгол орхигдсон уу

“Сибирийн эрч хүч” хийн хоолойн “Өрнөд” маршрутаар дамжуулан байгалийн хий нийлүүлэх эрхийг яаралтай авахаар ОХУ, БНХАУ тохиролцлоо гэж ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак мэдэгдээд байна. БНХАУ-ын дарга Си Жиньпин өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах үеэрээ “Өрнөд” маршрутаар байгалийн хий дамжуулж эхлэх ажлыг яаралтай зохион байгуулах чиглэл өгсөн гэж тэрбээр мэдэгдсэн тухай ТАСС агентлаг мэдээлжээ.

Одоогийн байдлаар “Газпром” компани “Сибирийн эрч хүч” хийн хоолойг барьж байгаа билээ. Энэхүү хоолой нь Чаяндины орд газар, Якутын хийн конденсацийн орд, Зүүн Сибирийн Эрхүү муж дахь Ковикта хийн конденсацийн ордоос байгалийн хий татаж, Хабаровск-Владивостокоор дамжуулан дотоодын зах зээлдээ нийлүүлэх бөгөөд цаашлаад БНХАУ руу нийлүүлэх юм.

Тэгвэл энэхүү хийн хоолойг Монгол Улсаар дайруулах санаачлагыг Ерөнхийлөгч Х.Баттулга тавьж ажил хэрэг болоход ойрхон байгаа тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан. Угаасаа хийн хоолойг манай улсаар дайруулах саналыг үе үеийн төрийн удирдлагууд тавьсаар ирсэн билээ. Харин энэ удаад Дорнын эдийн засгийн чуулганаас ч өмнө буюу 2018 оны зургадугаар сард БНХАУ-ын Чиндаод болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын 18 дахь уулзалтаар яригдсан тул ихээхэн найдлага хүлээлгэж байсан юм

Гэтэл уг хийн хоолойг Монгол Улсаар дайран өнгөрүүлэх боломжгүй гэсэн мэдээлэл хойд хөршийн хэвлэлд нийтлэгджээ. Уг нийтлэлд өгүүлснээр, "Оросын хийн хоолойн ажлын хэсгийн ахлагч В.И. Жарский: "Хийн хоолойг Монголоор дамжуулна гэдэг бодит амьдралд боломжийн хувилбар биш. Тэгээд ч энэ удаагийн чуулганаар Орос, Хятад хоёр "Сибирийн эрч хүч" хийн хоолойн тохиролцоогоо хийж дууссан" хэмээн ярьсан байна. 

Түүгээр ч барахгүй Монгол Улс Сэлэнгэ мөрөн дээрээ Усан цахилгаан станц барихаар төлөвлөж байгаа нь Байгаль нуурын экосистемд хөнөөл учруулж магадгүй гэж экологичид үзэж байгаа. Тэгэхээр нөгөө талаар хийн хоолойн асуудлыг монголчууд сонирхохдоо өөр нэгэн хариулт санал болгох нь зүйтэй юм гэж ОХУ-ын "Взгляд" сонинд өгүүлжээ. 

Урд, хойд хөршийн хэлэлцээрийн хүрээнд 2019 оноос эхлэн 30 жилийн турш жилд 38 тэрбум шоо метр байгалийн хийг БНХАУ-ын зүүн бүс нутаг руу нийлүүлэхээр тогтсон юм билээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (13)

  1. Бусдыг хараад бүтэхгүй өөрсдөө Ямар нэгэн юмыг бүтээ.Солонгос шиг.

    0 0 Хариу бичих
  2. Манай ерөнхийлөгч Зам тээврийн яаны сайд байхдаа хятадын тээврийн сайдтай төмөр зам тавих гэрээг УБ-т үзлээд явангуут нь гэрээ хүчингүй боллоо гээд хятадын тээврийн сайдын хөлөглөсөн онгоц эх орондоо газардангуут яаран сандран жонху элчин сайдын яамаараар дамжуулан мэдэгдүүлж байсныг мартаагүй биз, Тэнэг л биш бол нэг хууртахаас - хууртахгүй биздээ. Баттулгад урд хойт -2хөрш итгэхгүй ээ .Харин Баасан авгай,Оюун-Эрдэнэ,Хүрэлсүх нар бол өөр хэрэг

    0 0 Хариу бичих
  3. Пу ах нь Женкод сайхан молиго унхуулжээ, угаасаа орос хятад 2 хоорондоо ечнеен мянган км газраар хиллэдэг байж завсарт нь манайхыг оруулах нь утгагуй ш дээ

    0 0 Хариу бичих
  4. Ерөнхийлөгч гуай бараг гарын үсэг зурчихсан юм шиг рекламдаад байсан биз дээ болоогүй юмуу Монголын газар нутаг дээгүүр хийн хоолой тавихаар болсон юм бишүү

    0 0 Хариу бичих
    • Цахилгааны сүпэр сүлжээ, хийн хоолой гээд л яг таг бүтсэн юм шиг шоудаад л манай ерөнхийлөгч их хөгжилтэй нөхөр шүү хэ хэ.Хүүк нь оросын тал 25 жил тарипын хөнгөлөл үзүүлнэ гээд л мөн гоё шоу байгаа биз. Хэн үнэмших вэ??!!! Орчин үед инэ,тариф жилийн ч насгүй байгааг бүгд л харж байгаа ш дээ. Хүрэлсүх биднийгээ мал гээд л хэлчихсэнтэй агаар нэг байгаа биз

      0 0
    • Цахилгааны сүпэр сүлжээ, хийн хоолой гээд л яг таг бүтсэн юм шиг шоудаад л манай ерөнхийлөгч их хөгжилтэй нөхөр шүү хэ хэ.Хүүк нь оросын тал 25 жил тарипын хөнгөлөл үзүүлнэ гээд л мөн гоё шоу байгаа биз. Хэн үнэмших вэ??!!! Орчин үед инэ,тариф жилийн ч насгүй байгааг бүгд л харж байгаа ш дээ. Хүрэлсүх биднийгээ мал гээд л хэлчихсэнтэй агаар нэг байгаа биз

      0 0
  5. Манайх шанхаан байгуулгаас гарах хэрэгтэй хийн хоолой яг хэрэгтэйбиш өөрөө ганц үйлдвэртэй болох хэрэгтэй ганц эрдэнэтээ идээд дууссан

    0 0 Хариу бичих
  6. Яг цагаа болохоор харагдаач гэдэг болох биз, манай энэ ерөнхий хүнийг ерөнхийд нь молиго үмхүүлэх арга байх биз. Улс төр гэдэг амаргүй тоглоом шүү дээ, ард түмэн горьдоод эхнэрүүд мөөмөө хавтгачих вий дээ , олз нь эхнэрүүд учрыг нь олоогүй байтал асуудал яваад өнгөрөх биз. Ерөнхий хүн ч содигдож орхих нь мэдээж

    0 0 Хариу бичих
  7. Өөрсдөө алт нүүрсээ хулгайчуудад ухуулж байхаар хийн газны орд хайж олборлж болно шүүдээ

    0 0 Хариу бичих
    • Сая солонгосчууд манайхаас хийн орд олоод монголчуудын 200 гаран жил хангахаар юм байна гээд мэдээ мэдээллээр гараал байсан. Одоо таг чиг дээгүүрээ авилгал аваад зарцан байж мэднэ дээ

      1 0
  8. гое гое

    0 0 Хариу бичих
  9. Vheeriin -Oros -Hyatad 2-toi bvv oirt pizda

    2 0 Хариу бичих
  10. Пу ах молиго үнхүүлхээ мэдэлгүй дээ, угаасаа ОХУ, БНХАУ хоёр хоорондоо хиллэдэг байж заавал монголоор дайруулаад л дамжин өнгөрүүлсний төлбөр энэ тэр төлөөд байх нь өөрөө утгагүй л дээ

    11 0 Хариу бичих