Маргааш “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохионо

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийн өмнө тулгамдаад байгаа хог хаягдлын асуудалд хүн төрөлхтний анхаарлыг хандуулах, тэдэнд нөлөөлөх зорилгоор дэлхийн олон улс орнууд “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т нэгддэг. “World cleanup day” гэх олон улсын нэршилтэйгээр анх Эстион улсад 2007 онд хэсэг залуус санаачлан 10000 тонн хог хаягдал цэвэрлэж, улсынхаа нийт хүн амын 4 хувийг татан оролцуулсан нь олон нийтийн дэмжлэгийг авч хог хаягдлын асуудалд эсрэгээр нөлөөлж эхэлсэн түүхтэй. Өдгөө дэлхийн 150 гаруй улс орон нэгдэн 20 сая хүнийг дээрх үйл ажиллагаанд нэгтгэсэн байна.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, JCI олон улсын байгууллага, Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо зэрэг байгууллагууд хамтран дэлхий нийтийн “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т нэгджээ. Уг өдрийг тохиолдуулан улсын хэмжээнд есдүгээр сарын 15-ны өдөр бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулахаар боллоо. 

Дэлхийн төдийгүй Монгол Улсад тулгамдаад буй хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхийн тулд өөрсдийн оролцоог бий болгохоор зорилгоор "Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр"-т нэгдэхийн хүссэн хэн бүхэн дараах байршлуудыг зорьж болох нь ээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Цэвэрлэх газраа очоод ямар утсаар холбогдох вэ?

    0 0 Хариу бичих