Хөлбөмбөгч охид анх удаа Азийн тэмцээнд хүч үзнэ

Азийн 16 хүртэлх насны охидын АШТ-ий урьдчилсан шатны “В” хэсгийн тоглолтууд есдүгээр сарын 15-23-ны хооронд Монголын Хөлбөмбөгийн Холбооны цэнгэлдэх хүрээлэнд болно.

Анх удаа Азийн Хөлбөмбөгийн Холбооны тэмцээнд оролцож буй Ики Ёүжи дасгалжуулагчтай Монголын шигшээ баг Лаос, Хонг Конг, Энэтхэг, Пакистаны багуудтай өрсөлдөнө.

Өнөөдөр тэмцээний техникийн зөвлөгөөн, хэвлэлийн бага хурал болж багууд мэдэгдэл хийлээ. Лаосийн 16 насны охидын шигшээ баг хоёр жилийн өмнө Азийн АШТ-ий урьдчилсан шатыг давж байсан ч одоогийн багт нь тэр бүрэлдэхүүнээс ердөө хоёр тоглогч байгаа гэнэ.

Лаосийн шигшээ багаас бусад улсын багууд Азийн 16 хүртэлх насны охидын АШТ-ий урьдчилсан шатанд анх удаа орж байгаа. Тиймээс дараагийн шатанд шалгарах боломж бүх багт адил байгаа гэхэд болно.

Азийн АШТ-ий шигшээ шатанд зургаан хэсгийн тэргүүн баг дээр хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан сайн үзүүлэлттэй хоёр (6+2) баг оролцох эрх авна. Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ики Ёүжи “Бид бүх хүчээ дайчлан тоглох болно. Хоёр жилийн хугацаанд хэрхэн өсөж дэвжсэнээ энэ тэмцээн дээр дүгнэмээр байна” хэмээн ярьлаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Хөөрхийс, муу намхан пагдгар хөдөө хөсөр царайлсан майжига охид маань умшуулна даа умшуулна. 30:0-оос хэтрүүлэлгүй л хожигдоосой. Чадвал 25:1 шүү. Сая, зайлуул, номхон далайн цаад хязгаарт байдаг, хэмжээгээрээ манай нэг дүүргээс томгүй арал дээр амьдардаг хэдхэн зуун хүнээс чадан ядан бүрдүүлсэн 11 халтар охинд охидыг бол хожих нь хожсоон. Арлын тэр охидуудад тэмцээнд орохоос нь өмнө хөлбөмбөгийн бөмбөг гэж ийм юм байдаг гэж амьдаар нь нэг удаа харуулаад л оруулсан гэхэд манайхтай бараг тэнцэх шахсан шүү. Мундаг байна лээ.

    1 1 Хариу бичих
  2. Амжилт хүсье. 3 жилийн өмнө анх Монголд охидын багийг дасгалжуулна гээд ирж байсан. Хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэхийг хүсэн ерөөе.

    0 0 Хариу бичих