4 хүний амь нас хохирсон зам тээврийн ноцтой осол гарчээ

Энэ сарын 10-14-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд нийт 1334 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 977 дуудлага байна. Ослын улмаас нийслэлд 3 , орон нутагт 4 хүний амь нас хохирчээ. Мөн 47 хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэнээс 16 нь бага насны хүүхэд ба 10 нь явган зорчигч хэлбэрээр, 6 нь тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ осолд өртсөн байна.

Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурьдвал, энэ сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан сумын нутаг “Шаварт” гэх газар асфальтан замд "Landcruiser-100" автомашин онхолдож жолооч, зорчигч 2 хүний амь нас хохирсон байна. Мөн өдөр Хан-Уул дүүргийн нутаг Наадамчдын гудамж “Оргил” худалдааны төвийн зүүн замд урд замд "Ipsum" автомашины жолооч нь явган зорчигч Н-г мөргөж амь насыг нь хохироожээ.

Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 151 зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцсон байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Sogtuugaar mashin barih yvdal yagaad buurahgui bga yum ve torguulia changatgaach ene humuust arga hemjeegee changatgaach yu huleegeed bdag yum hunii ami yunaash ch unetei mongol chuudaa

    0 0 Хариу бичих
  2. Дундад зуунаараа, зэрлэгээрээ байгаа үхэр монголчуудад яаж ч хэлээд ойлгодоггүй олон юм бий. Үүний нэг нь машинд суусан бол БҮС ЗҮҮХ. Хэрвээ бүс зүүсэн байсан бол 4 хүн бүгд биш юмаа гэхэд ядаж 3 нь амьд байх байсан гэдгийг ослын нөхцөл байдлын тухай мэдээлэл уншсан уншаагүй хэн ч хэлнэ дээ.

    0 0 Хариу бичих