Алдартай киноны жүжигчид олон жилийн дараа

Хуучин цагийг санагдуулж, дурсамжийн гал өрддөг шилдэг кинонууд хүнд болгонд бий. Тэгвэл үе, үеийнхнийг байлдан дагуулж, тухайн цагийнхаа өнгө төрхийг хадгалж үлдсэн шилдэг киноны уран бүтээлчид өнөө цагт хэрхэн өөрчлөгдсөнийг харуулах сонирхолтой гэрэл зургийн цомгийг уншигч таны өмнө дэлгэе.

“Хөөрхөн хүүхэн”. 1990, 2015 он

Ричард Гир, Жулиа Робертс нар өөрсдийг нь од болгосон бүтээлийнхээ 25 жилийн ойд зориулсан “The Today Show”-ны үеэр дахин уулзжээ.

“Аялагч өмдний эгч дүүс”. 2005, 2018 он

Америка Феррара, Блейк Лайвли, Алексис Блейдэл, Эмбер Тэмблин нар 2005 онд нэг кинонд хамт тоглосноосоо хойш байнга уулзалддаг болсон нь одоо ч хэвээрээ. Энэ нь тэд зөвхөн уран бүтээлийн хамтрагчдаас илүү чухал зүйлээр холбогдсоныг харуулж байгаа юм.

“Хаадын тоглоом”. 2011, 2018 он

Эмилиа Кларк, Жейсон Момоа нар “Хаадын тоглоом” кинонд олон удаа “насанд хүрэгчдийн тоглоом”-оор тоглож байгаагаар гардаг. Харин амьдрал дээр бол маш сайн найзууд гэнэ. Тэд 2017 оны арваннэгдүгээр сард уулзаж хөгжилдсөн үеийн зургийг та бүхэн харж байна.

“Царай муутай Бетти” 2006, 2018 он

"Царай муутай Бетти" цуврал 2010 онд дууссан ч Америка Феррара хамтрагчтайгаа найзалсан хэвээр. Энэ нь түүний бас нэгэн авьяас бололтой.

“Бөгжний эзэн” 2003, 2017

Петер Жексоны алдарт бүтээлийн баатрууд 2017 онд уулзсан байна.

“Хий үзэгдлийн ангуучид” 1984, 2016 он

“Ориг” “Хий үзэгдлийн ангуучид” киноны жүжигчид 32 жилийн дараа уулзав. Санасныг бодвол тийм ч хөгшин биш байгаа биз /Melissa McCarthy, Kristen Wiig, Kate McKinnon, Leslie Jones/.

“Титаник” 1997, 2017

“Титаник” хэмээх агуу бүтээл хайрын мөн чанарыг үзэгчдэд таниулж, хүн хүнээ хэрхэн хайрлаж болдог талаар тууль хайлах шиг болдог билээ. Мэдээж тоглосон жүжигчид нь од болсон. Тэгвэл гол дүрийн гурав болох Леонардо Ди Каприо, Кэйт Уинслет, Билли Зейн нар 20 жилийн дараа нэгэн шоун дээр тааралдаж зургаа татуулжээ. Лео, Кейт хоёр одоо ч дотны найзууд хэвээрээ. 

“Загалмайлсан эцэг”. 1974, 2017

Ал Пачино, Роберт Де Ниро, Диана Кетон, Францис Форд Коппола нар “Tribeca Film Festival”-ийн үеэр зургаа авахуулжээ. Харамсалтай нь, тэр үед Марлон Брандо амьд байсан ч киноныхоо 45 жилийн ойд очиж чадаагүй гэдэг.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)